Чингэлтэй дүүргийн татварын байцаагчийг авлигын хэргээр цагдан хорьжээ

Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч О-г Авлигатай тэмцэх газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, ШШГЕГ-ын харьяа хорих 461-р ангид саатуулжээ.

2_wide images (2)

Уг хэргийг Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст шалгаж байгаа ба татварын байцаагч О-г албан тушаалаа урвуулан ашигласан, хясан боогдуулах замаар таван сая болон түүнээс дээш төгрөгийн авлига авсан хэмээн буруутгаж, Монгол улсын Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлд зааснаар хэрэг үүсгэсэн байна. Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс нь 20 орчим улсын байцаагчтай ажилладаг бөгөөд авлига авсан гэх байцаагч нь татан буугдаж буй аж ахуйн нэгжээс  бичиг баримтыг нь шуурхай бүтээж өгнө гэх нэрийдлээр мөнгө нэхсэн аж. Албаны эх сурвалжийн мэдээллэж буйгаар “Татан буугдах гэж байгаа компанийг шантаажилж авлига авсан гэх үндэслэлээр шалгаж байгаа. Харин авлига өгсөн гээд байгаа компани нь олны дунд нэрд гарсан компани байх магадлалтай байгаа. Татан буугдах акт үйлдэхийн тулд компанийн өр зээлийн тооцоолол алдангитай ажилласан баримт бичиг гээд олон зүйл шаарддаг. Тиймээс хяналтын байцаагч уг баримт бичгийг бүрдүүлээгүй байгууллагыг шантаажилсан байж болзошгүй” гэжээ.

Б.ЦОГ medee.mn


URL:

Сэтгэгдэл бичих