Б.Чойжилсүрэн, А.Цогцэцэг нарын оронд томилогдох хүмүүсийн нэр яригдаж эхэлжээ

download (1)

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар засгийн газрын нэр бүхий сайд нарыг огцруулах асуудлыг тухайлан хэлэлцээгүй гэсэн мэдээллийг бүлгийн дарга нь өгч буй. Хэдий тийм боловч огцрохоор яригдаж буй сайд нарын оронд нь томилогдох хүмүүсийн нэр яригдах хүртлээ гишүүдийнх нь дунд асуудал хурцдаад байгаа юм. Засгийн газрын танхимаас Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг нарыг огцруулах тухай ярьж эхэлсэн аж.
Эдгээр эрхмүүдээс Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн асуудал хамгийн хурцаар яригдаж буй гэх. Учир нь, Улсын эдийн засгийн асуудлаар хийсэн мэдэгдэл нь хямралыг бүр хурцатгасны зэрэгцээ найман төрлийн татварыг нэмэх асуудлыг тооцоололгүй оруулж ирсэн, ААН-ийн татварын 90 хувийн хөнгөлөлтийн хуулийг эргүүлэн татахад хүргэсэн зэрэг асуудлууд Б.Чойжилсүрэн сайдыг шүүмжлэлд автуулаад байгаа юм.
МАН-ын удирдлагын түвшинд гэнэтхэн сайдаар томилогдохоор нэр нь гарч ирсэн Б.Чойжилсүрэнд журмын нөхөд нь тийм ч сайн амтай биш байгаа талаар эх сурвалжууд мэдээлж буй.
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг мэргэжлийн хүн гэдэг утгаараа ажлаа хийж яваа ч намынхан нь “хэтэрхий сул” гэсэн онош тавиад байгаа аж. Түүний хувьд МАН-ын дарга М.Энхболдын ойрын хүн тул тийм ч амархан огцруулж чадахгүй гэсэн таамаг явж буй. Мөнхүү МАН-ын гишүүд засгийн газар дахь “М.Энхболдын сайд” нараар оролдохоос болгоомжилж байгаа нь ч нууц биш.
Эрх баригч намын удирдлагын түвшинд ерөнхийлөгчийн сонгууль өнгөртөл засгийн газраа тогтвортой ажиллуулахад анхаарч байгаа юм. Харин ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Ж.Эрдэнэбатын засгийн газрыг унагахдаа сөрөг хүчний гишүүний саналаар гарын үсэг зуруулах ажлыг эхлүүлнэ гэсэн яриа байгаа юм.
Г.ИТГЭЛ

http://medee.mn/main.php?eid=86070


URL:

Нэр: Anonymous Огноо: 7 December 2016

Urgiin modnii neg salaa muchir Hogtsetsegiig ogtsruulah heregtei

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.