Жолооч нар хальтиргаанаас болж осол аваар гаргасан бол хохирлоо барагдуулах боломжтой

4943

Замын цагдаагийн газарт халтиргаа гулгаанаас үүдэлтэй ослын дуудлага хэд дахин нэмэгджээ.  Мөн энэ үед замын түгжрэл, осол аваарын тоо буурахгүй, нэмэгдсээр байгаа гэнэ.

Тодруулбал, Чингэлтэй дүүрэгт зургаан машин ар араасаа цувран мөргөлдсөн осол гарсан. “Аксент” маркийн автомашины жолооч гэнэт тоормос гишгэж зогссоноос болж машинууд ар араасаа цувран мөргөлджээ.

Харин Яармаг, Нисэхийн замын цасыг цэргүүд цэвэрлэж байгаа учраас осол өмнөх өдрүүдээсээ арай багассан гэдгийг Замын цагдаагийн газрынхан онцолж байна.  Замын цагдаагийн газраас цас, мөсийг нь арилгаагүй зам дээр осолд орсон тохиолдолд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн хүрээнд хохирлоо замын арчлалтыг хийгээгүй байгууллагаас нэмэжлэх боломжтойг албаныхан онцолсон байна. Нийслэлийн төвийн зургаан дүүргийн төв зам дагуу гудамж талбай, авто замын арчлалтыг “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ хариуцан ажилладаг бөгөөд та осолд орсон газрынхаа зам талбайн арчилгааг хийх ёстой газраас хохирлоо нэхэмжлэх эрхтэй гэнэ.


URL:

Сэтгэгдэл бичих