Стивен Сигалд ОХУ-ын иргэний паспортыг Путин өөрөө гардуулж өглөө

4956

Өчигдөр буюу Баасан гарагт ОХУ-ын иргэний паспортыг Холливүүдын жүжигчин Стивен Сигалд ерөнхийлөгч Владимир Путин өөрөө гардуулж өгчээ.

Кремльд Стивен Сигалыг хүлээж авсан Путин энэхүү үйл явдлыг ОХУ-АНУ-ын харилцааг сайжруулахад бага ч гэсэн хувь нэмэр болно гэж үзэж байгаагаа хэлсэн байна. Энэ сарын эхээр Владимир Путин Сигалыг Оросын иргэн болгох зарлигт гарын үсэг зурсан юм.

Стивен Сигал нь өөрийгөө Оросоос гаралтай Монгол угсааны хүний үр удам гэж ярьдаг. Тэрээр 1990-ээд оны үед Москвад “Холливүүдын ертөнц” нэртэй ресторан нээж байжээ.

Эх сурвалж: Russia Today


URL:

Нэр: irgen Огноо: 28 November 2016

Manai putin chn dajgui zaluu shu

Нэр: Alex Robinett Огноо: 14 November 2019

Сэтгэгдэл бичих