Д.Зоригт, Д.Загджав нар “жийгдэж”, Т.Бадамжунай Уул уурхайн дэд сайд болох уу

МАН-ынхан Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захиралаар Уул уурхайн дэд сайд Х.Бадамсүрэнг томилоод байгаа билээ. Тэгвэл түүний оронд хэн томилогдох вэ гэсэн  дэд сайдын марафон МАН дотор хэдийнэ эхэлж, дэд сайдын нэр тодорсон бололтой.

4flrqg1msk3hf21l8rjha3u5nt

Дэд сайдад УИХ-ын гишүүн асан Д.Загджав, Д.Зоригт, Т.Бадамжунай нарын нэр сойгдож байгаа гэх мэдээлэл гараад байсан. Харин албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар МАН-ынхан ХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунайг Уул уурхайн дэд сайдаар томилох саналд олонх нь нэгдсэн гэх мэдээлэл байна.

МАН-ынхан Мэргэжлийн Засгийн газартаа мэргэжлийн, туршлагатай хүмүүсийг багтааж байгаа гэх. Т.Бадамжунайн тухайд дээрх тодорхойлолт нь төдийлөн зөрөхгүй ч багагүй хар толботой нэгэн. Тэдгээр нь ч өдгөө хэвлэлийн хуудснаа шарлан үлдсэн байна.

Т.Бадамжунайн хувьд өмнө нь Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсан нэгэн бөгөөд намын даргатай хамгийн ойр байдаг улстөрчийн нэг. Тиймээс ч энэ удаа бялуу хүртэж, дэд сайдын суудалд залрах магадлал өндөр байгаа аж. МАН-ынхан Мэргэжлийн Засгийн газартаа мэргэжлийн, туршлагатай хүмүүсийг багтааж байгаа гэх. Т.Бадамжунайн тухайд дээрх тодорхойлолт нь төдийлөн зөрөхгүй ч багагүй хар толботой нэгэн. Тэдгээр нь ч өдгөө хэвлэлийн хуудснаа шарлан үлдсэн байна.

Уул уурхайн дэд сайдын суудалд нэр нь яригдаж байсан бас нэгэн хүн бол Эрчим хүчний сайд асан Д.Зоригт юм. Тэрбээр өөрөө “Би дэд сайдын албан тушаалд очихгүй. Миний талаар ийм зохион байгуулалттай мэдээлэл тараагаад байгаад гайхаж байна” гэсэн тайлбарийг өгөөд байсан. Учир нь түүний “ар тал” дэд сайдын суудалд залах хэмжээний чансаа байхгүй тул тэрбээр энэхүү суудлаас нэрээ татсан байхыг үгүйсгэхгүй юм. Ямартай ч Д.Зоригтыг намын зарим нөхөд нь энэхүү суудал руу зүтгүүлж байгаа гэх мэдээлэл байна. Түүний тухайд Эрдэс баялаг эрчим хүчний сайдын албыг хашиж байсан нэгэн тул мэргэжил боловсролын тухайд гологдохгүй гэдгийг хэлэх хүн олон байгаа.

УИХ-ын гишүүн асан Д.Загджав мөн л Уул уурхайн дэд сайдын марафонд өрсөлдөж байгаа гэх мэдээлэл байна. Тэрбээр УИХ-ын гишүүн байснаас хойш томоохон алба тушаал хашиж байгаагүй учир энэ удаа бялуу хүртэх ёстой эрхмүүдийн нэг болоод байгаа аж. Харин дэд сайдын суудалд очихгүй бол МАН-ынхан өөр албан тушаал амлаж, дэд сайдын суудлаас унагах байх гэх бор шувуу нисэж байна.

Ямартай ч Уул уурхайн дэд сайдад “Хотын франкцын”-ын хүн томилогдох магадлал өндөр байгаа аж. Харин энэхүү суудал энэ долоо хоногт эзэнтэй болж, хэн томилогдох нь олон нийтэд ил болох буй за.

24tsag.mn


URL:

Нэр: Bernie Sans Огноо: 14 November 2019

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.