Хелико бактертай тэмцэх хоолны дэглэм

Дэлхий нийтийн хүн амийн дийлэнх нь хелико бактертай гэсэн судалгаа байдаг аж. Энэ бактер нь хүний биед тодорхой хэмжээгээр агуулагдаж байдаг ч байх ёстой хэмжээнээсээ ихэдсэн тохиолдолд муу үр дүн авчирдаг. Жишээ нь хамгийн эхний асуудал бол хүний гоо сайхан юм.

Хелико бактераар өвчлөгсдийн ихэнхи нь өсвөр үеийнхэн, залуучууд байдаг. Тиймээс энэ бактерийг хүнсээр хэрхэн саармагжуулж болох аргыг хүргэж байна.

Нэн тэргүүнд өдөр тутмын хүнсний хэрэглээндээ жимс жимсгэнэ хэрэглэж заншаарай. Ингэснээр таны биеийн эсэргүүцэл сайжрах бөгөөд жимс нь анти-оксидантаар баялаг юм байна. Гэхдээ нимбэг, киви зэрэг исгэлэн төрлийн жимс хэрэглэхээс татгалзаарай. Эдгээр жимс нь исгэлэн бүтэцтэй учир уг бактерийг идэвхижүүлэх хүчтэй байдаг.

Эсвэл чихэрлэг, хүчил багатай жимсний цэвэр шүүс ууж байгаарай.

Мөн хэрэглээний хүнсний ногооны хэмжээгээ ихэсгээрэй. Хүнсний ногоо тэр дундаа, артишок,  байцаа, улаан төмс зэрэг нь уг бактерийг устгах амин дэм, тэжээлээр баялаг байдаг.

Арвай буудайг өргөн хэрэглээрэй. Арвай буудай – шар будаа, арвайн гурил, хөц будаа, гурвалжин будаа гэх мэт үр тарианы гаралтай хүнс хэрэглэснээр гэдэс дотор, нугалаа гэдсийг сайтар цэвэрлэж эрүүлжүүлж өгдөг байна.

Хелико бактерийг багасгахын тулд дараах хүнсийг заавал хэрэглэж занших. Үүнд:

алим

майлз

сонгино

брокколи

буудайн гурил

далайн гаралтай хоол, загасны махыг өдөр тутам идэж хэвшсэнээр биен дэх бактерийг багасгаж устгах ач тустай. Мөн В витамин ихтэй хоол хүнс сонгож хэрэглэж байгаарай.

Түүнчлэн хуурсан, хайрсан, шарсан, тостой хурц хоол идэхийг хориглох хэрэгтэй.

Хийжүүлсэн, чихэрлэг ундаа бүү хэрэглэ.


URL:

Сэтгэгдэл бичих