Монгол бөхийн цолны эрэмбэ гэж агуу зүйл шүү…

15219561_1231754580201104_6304633973656112707_nБ.Түвдэндорж аварга “буур” Н.Жамьян аваргынд анх зочилж ирж гэнэ. Буур аварга “Аварга дээшээ дээшээ” гээд хойморт суулгах гэж. Түвдэн аварга залуу ч байж, жаахан гэрэвшиж “Би танаас хамаагүй дүү хүн. Яаж таны дээр гарч суух вэ” гэхэд буур аварга “Та бол дархан аварга, би бол даян аварга. Танаас доогуур эрэмбэтэй. Тэгээд ч та зочин. Алив дээшээ дээшээ” гэсэн гэдэг.


URL:

Сэтгэгдэл бичих