Бразилийн Дээд шүүх ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрлөө

Бразилийн Дээд шүүх ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрөх шийдвэрийг өнгөрсөн лхагва гаригт гаргасан тухай AFP мэдээлжээ. Гэрлэлтээ батлуулахаар олон жилийн турш хүсэлт гаргасан хоёр эмэгтэй Дээд шүүхэд гомдол гаргаснаар хуульчид, хүний эрхийг хамгаалах байгууллагынхан энэ талаар хэлэлцэж эхэлсэн аж.

“Тухайн хүний бэлгийн чиг хандлагаас болж гэрлэлтийг нь батлахаас татгалзах ёсгүй. Ижил хүйстн үүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа явдал бол Үндсэн хуулиар олгосон эрхийг нь зөрчиж байгаа хэрэг” гэж хуульчид үзжээ. Дашрамд хэлэхэд, дэлхийн 13 орон одоогийн байдлаар ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуулиар хүлээн зөвшөөрөөд байна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.