Хашгирахыг хориглоно

Эмэгтэйчүүдийн теннисний холбооноос талбай дээр хашгирахтай тэмцэхээр шийджээ. Ийм үзэгдлийн эсрэг ихэнх үзэгчид гомдол мэдүүлсэн бөгөөд Германы теннисчин Михаэль Штих “муухай, жигшмээр” зүйл гэж нэрийдсэн байна. Юуны өмнө АНУ дахь Ник Боллетьеригийн теннисний сургуулийнхантай ярилцаж хашгирахгүй байх тухай анхааруулгыг өгөх гэнэ. Тус сургуулиас хамгийн чанга хашгирдаг тамирчин Мария Шарапова төрж гарсан байдаг. Гэхдээ уг сургуулийн багш нар ингэж хашгирахыг зөвлөж байгаагүй хэмээн нотолж байна.

Эрэгтэйчүүд ч талбай дээр хашгирдаг боловч тэр нь арай өөр сонсогддог хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Чанга орь дуу тавьдаг тамирчид дотроос Белоруссийн тамирчин Виктория Азаренко 95 децибеллийн үзүүлэлтээр тэргүүлдэг боловч рекорт амжилтыг Мария Шарапова тогтоожээ. Тэрээр 105 децибелл хүртэл хашгирсан байна. Төрөл бүрийн арга хэмжээ авч түүнийг зогсоох гэж оролдсон боловч тэрээр “Би дөрвөн настайгаас л ингэж хашгирч тоглож сурсан одоо яах ч аргагүй” гэж тайлбарласан байна.

Ингэж хашгирснаар давуу талыг өөртөө бий болгож чаддаг хэмээн мэргэжилтнүүд үздэг учир ийнхүү хориглох гэж байгаа юм. Учир нь тамирчны хашгирах үеэр бөмбөг цохиж байгаа чимээ сонсогдохгүй алдаа гаргах боломжийг бүрдүүлдэг юм байна.


URL:

Нэр: Maureen Hatzenbihler Огноо: 13 November 2019

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.