Н.Алтанхуягийг дөрвөн цагийн турш байцаасны эцэст яагаад явуулав?

5096

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг өчигдөр буюу 2016 оны арваннэгдүгээр сарын 30-нд Авлигатай тэмцэх газраас сэжигтнээр тооцон, зарлан дуудаж 14 цагаас 20 цаг хүртэл дөрвөн цаг байцаасны эцэст явуулав. Харин сайд асан гарч ирмэгцээ сэтгүүлчдэд ганц үг унагалгүй явж одсон юм. Энэ АТГ-аас “амаа хамхих” даалгавар өгсөн байхыг үгүйсгэхгүй.

Гэхдээ Н.Алтанхуяг байцаалтаар орохоосоо өмнө үйл явдалтай холбогдуулан өөрийн үг хэлэх эрхээ зүй ёсоор нь эдлэв.

Тэрбээр “Цөөхөн хоногийн дотор гурав, дөрвөн эмэгтэй хүнийг шоронд хийлээ. Би өнгөрсөн дөрөвдүгээр сард манай Ерөнхийлөгч ба  тэдний бүлэглэлийн бий болгочихсон хууль хяналтын байгууллага дотор хонгил байдаг гэж хэлж байсан. Тэр хонгил руу гаа шахаж оруулах гэж намайг их олон жил оролдож байгаа.

Ерөнхий сайд байх цагаас эхлээд хэрэг төвөг элдэв зүйлээр худал үнэн, зохиомол хэрэг үүсгэдэг. Тэгээд миний ойр хавийн хүмүүсийг барьж хийгээд тэд нартай холбогдуулж зохиомол хэрэг оруулж байгаа байх. Надад айж ичих зүйл байхгүй. Үнэн хэзээд ялна гэж итгэж байна.

Хоёр зүйлд харамсаж байна. Намайг эртхэн шиг дуудаж авчираад асуучихгүй Л.Гансүх, Б.Мөнгөнтуяагаас эхлээд шорон гяндангаар тарчилгалаа. Хамгийн сүүлд төрсөн дүү, хамаатнуудыг минь хүртэл хорилоо. Намайг тэр шорондоо хийчихээд бусад хүмүүсийг гаргах цаг болсон байх гэж бодож би ирж байна.

Жаахан давчуу хоёр цагийн өмнө дуудна лээ. Н.Алтанхуяг ирэхгүй байх гэж шалтаглах зүйл хайсан юм байлгүй.

Ц.Элбэгдорж бид нар 1990 оноос хойш Ардчиллын төлөө хамт явсан. Ц.Элбэгдоржийн үгэнд заавал орох ёстой. Ц.Элбэгдоржийн үгэнд орохгүй бол шоронд ордог ийм Ардчиллын төлөө би яваагүй. Ер нь бол би Ц.Элбэгдоржийн үгэнд ормооргүй байна. Улс эх орныхоо төлөө зүтгэмээр байна. Шоронд хийсэн ч гэсэн бууж өгөхгүй тэмцэлдэнэ” хэмээсэн.

Тэгвэл түүнийг байцаах хооронд зарим нэг үйл явдал болов.

Нэгдүгээрт Ардчилсан намын гүйцэтгэх зөвлөл “Шонхор Тауэр”-т түүний асуудалтай холбогдуулан шуурхай хуралдав. Мэдээж АН-ын чухал фракцийн тэргүүн нь “хэцүү газар” дуудагдсан нь тэдэнд цочрол өгөх нь мэдээж. Басхүү сандрах учир шалтгаан байхыг ч үгүйсгэхгүй. Үүний нэг жишээ нь сайд асанг АТГ-д ирэхэд АН-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат ирсэн явдал юм. Тэрбээр энэ асуудал ганц хүний асуудал биш гэдгийг онцлоод, Н.Алтанхуягийг ямар үндэслэлээр шалгаж байгааг нь АТГ-аас тодруулах хүсэлт тавьсан ч хүлээж аваагүйг хэлсэн.

Хоёрдугаарт, энэ сарын 16-ны өдөр Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн төрсөн дүү Н.Наранцэцэгт цагдан хорьж, таслан сэргийлэх арга хэмжээ аван 461-р ангид 14 хоногийн хугацаагаар хорьсон. Энэ хугацаа нь өчигдөр дууссанаар түүний дүү суллагдав.  АТГ-аас Н.Наранцэцэг болон бэр Ц.Насанбат нарыг Боловсрол Соёл шинжлэх ухааны яам, зарим дүүргийн Тамгын газраас зарлан явуулсан нийт 4.2 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий тендер хууль бусаар явагдсан байгаатай холбогдуулан, сэжигтнээр тооцож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсан байдаг.

Эцэс нь Н.Алтанхуягийг дөрвөн цагийн турш байцаасны эцэст яагаад явуулав?

Энэ асуулт хэвээр үлдэж байна. Гэвч үүний цаана түүнийг удахгүй саатуулан шалгаж болзошгүй гэх мэдээлэл байгаа юм.

Д.Үржинбадам

http://news.zindaa.mn/1w40


URL:

Нэр: Улс тор судлаач. Огноо: 2 December 2016

Ард иргэдийгээ, хууль бусаар тагнаж чагнаж, амьдрал ахуй нь жаахан дээрдсэн хэн нэгийгээ УНДЭСЛЭЛГУЙГЭЭР ГОРОНГОЖСОН гэж цоллож, шалгаж, шууж, шорон гянданд хийгээд л, бид чинь ямар нийгэм байгуулчихаад, хэнээр удирдуулаад байгаа юм бэ? Тэгвэл. ОЮУ ТОЛГОЙ, НОЕН УУЛ зэрэг ОРД газруудыг УУЛ УУЛААР нь ХУЛГАЙ ХИЙЖ АВСАН, Эрдэнэт, Монголросцветмет нэгтгэл, Хотолийн цемент шохойн уйлдвэр зэрэг ТОРИЙН ОМЧ ХОРОНГОО ард иргэдээсээ нууцаар ОБЪЕКТ , ОБЪЕКТООР НЬ ХУЛГАЙ ХИЙЖ АВСАН Ц.Элбэгдорж, М.Энхболд, Сайханбилэг нарыг яах гэж бна. Мон ХУЛГАЙ ХИЙЖ АВСАН монгоо ядаж Монголдоо байршуулж, татвар толж Монголдоо бага ч гэсэн хувь нэмэр оруулчихгуй ГАДНЫ НУУЦ ДАНСАНД БАЙРШУУЛЖ “хуний сэтгэл гаргасан” С.Баярцогт , С.Батболд нарыг яах болж байна. Хулгай хийж авсан монгоороо гадаадад ондор унэтэй ОРД ХАРШ, ЭДЛЭН, ХАУС худалдаж авч ТАНАСАГЛАЖ БАЙГАА С.Баяр мэтийн ХУЛГАЙЧДЫГ яах гэж байна. Эдгээрийг чинь Алтанхуягын бух ах дуу нарын магадгуй насаараа цуглуулсан хоронго, эсвэл бусадаас зээлж хуйлж авч барьсан МУУРЫН БАЙШИН ШИГ ЖИЖИГХЭН байртай ЖИШИЖ БОЛОХ УУ? Би тэр байрыг нь сониучилж очиж узсэн л дээ. Унэндээ тэнд омно нь байсан тургэн уйлчилгээний цэгийнийн “жижигхэн талбай” дээр л барьсан байр байна лаа даа. БУГДЭЭРЭЭ ШУДАРГА БАЙЦГААЯ Л ДАА.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.