Н.Алтанхуягийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, хамаатнууддаа их хэмжээний төсвийн мөнгө олгосон хэргээр шалгаж байна

5106

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг АТГ-аас сэжигтнээр тооцон байцаалт авсан. Гэхдээ ямар үндэслэлээр ийнхүү шалгаж байгаа нь одоо хүртэл тодорхойгүй байсан. Мөн түүний эхнэр Э.Сэлэнгийг хилээр гарахыг нь хориглосон, мөн төрсөн дүү Н.Наранцэцэг, төрсөн эгчийнх нь хүү Ц.Насанбат нарыг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байсан юм. Үүнийг нь Н.Алтанхуягийн талынхан улстөржүүлэн, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ зарласантай холбоотой гэж мэдээлж байв.

Тэгвэл Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг шалгах болсон шалтгаан нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, хамаатнууддаа их хэмжээний төсвийн мөнгө олгосон хэргээр шалгаж байгаа гэж баттай эх сурвалж мэдээллээ.

Бидний олж мэдсэнээр Н.Алтанхуяг нь УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр ХИД 1-ийн урд баригдсан 7 давхар шилэн барилгаа ХОМ-тээ мэдүүлээгүй нуун дарагдуулсанаас болж шалгагдаж байгаа гэнэ. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, мөн хуулийн тусгай ангийн 270 дүгээр зүйлийн 270.2, Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-д заасныг зөрчсөн үйлдэл болж шалгагдахад хүрчээ.

Мөн түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, тендерийн хууль тогтоомж зөрчиж төрөл садандаа их хэмжээний төсвийн мөнгийг олгосон хэргээр шалгаж байгаа аж.

Б.Чимэг

ХОМ-тээ мэдүүлээгүй нуун дарагдуулсан байшин нь

1480563007583f993f49c87

http://www.shuurhai.mn/132895


URL:

Сэтгэгдэл бичих