Хорих ангиудад шалгалт хийжээ

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг, ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газрын хэлтсийн дарга Ц.Очгэрэл нараар ахлуулсан баг ШШГЕГ-ын харьяа Хорих 0439 дүгээр анги, Булган, Орхон аймаг дахь ШШГЕГ-ын харьяа зарим хорих ангиудад шалгалт хийсэн байна.

Тус шалгалтаар үндэсний хууль, тогтоомж болон олон улсын гэрээ, конвенцийн хэрэгжилтийн байдал, дээрх хорих анги, цагдан хорих байруудын нөхцөл байдал, уулзалтын байр, эмнэлгийн үйлчилгээний хүртээмж, ажилтнуудын зан харилцаа, ял эдэлж буй хүмүүсийн эрхийн хэрэгжилтэд зэрэгт хяналт тавьжээ

ХЭҮК-ын гишүүн Хорих 0439 дүгээр анги, цагдан хорих байранд хийсэн шалгалтын урьдчилсан дүнг тус ангийн удирдлага, аймгийн ШШГА-ны дарга нарт танилцуулж, санал хүсэлтийг нь сонссон байна

Шалгалтын дүнг Хүний эрхийн Үндэсний Комисс ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газрын холбогдох албан тушаалтнуудыг байлцуулан хэлэлцэж, тайланг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газарт албан бичгээр хүргүүлэх гэнэ.


URL:

Сэтгэгдэл бичих