Дорнод аймаг халдварт шар өвчинд нэрвэгдлээ

Зүүн хязгаар Дорнод аймагт халдварт шар өвчин газар авсаар  байна. Тийм учраас холбогдох байгууллагынхан бүх сургууль цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг ирэх даваа гараг хүртэл түр хугацаагаар зогсоогоод байна. Энэ хугацаанд тэдгээр ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт ариутгал хийж байгаа юм. Ариутгалын ажил хийж дууссаны дараа аймгийн Онцгой байдлын хэлтсийнхэн дахин хуралдаж халдварт шар өвчний эсрэг цаашдаа хийх алхмуудаа хэлэлцэх гэнэ. Дорнод аймгийн хэмжээнд нийт 10 гаруй ерөнхий боловсролын сургууль мөн тооны цэцэрлэг байдаг. Энэ сарын байдлаар Дорнод аймагт 80 гаруй хүүхэд халдварт шар өвчнөөр өвчлөөд байгаа юм байна .

Насны байдлаар нь авч үзвэл  1-15 насны хүүхдүүд зонхилж байгаа гэнэ. Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутгийн багш ажилчдын байрны бохир усны шугамд гэмтэл гарснаас хөрсний бохирдол үүсэн халдварт шар өвчин голомтлон гарах нөхцөл бүрдээд байгааг аймгийн Мэргэжлийн хяналтын газрынхан илрүүлсэн. Тийм учраас  “Дорнод НАА” ХХК-д хугацаатай албан шаардлагаар үүрэг даалгавар өгч бохирын шугамын гэмтлийг засварлуулсан байна.

Бохирын шугам бөглөрсөн шалтгаан нь орон сууцанд амьдардаг иргэд бохирын шугамд 1м3 орчим барилгын хог хаягдал хийснээс болсон байжээ. Одоо ойролцоох бохирдсон газруудад ариутгалын цэвэрлэгээний ажил мөн явагдаж байна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.