Ц.Элбэгдорж Н.Алтанхуягт хариу барив

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг АТГ-аас шалгаж байгаа. Түүний ойрын хоёр ч хүнийг саатуулснаас гадна эхнэрийнх нь гадагшаа зорчих эрхийг хассан. Харин Н.Алтанхуяг энэ бүхэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг буруутгаж байгаа юм. Тэрбээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн эсрэг хэд, хэдэн ноцтой мэдэгдлийг хийсэн. Харин Ерөнхийлөгч энэ хугацаанд ямар нэгэн байдлаар дуугараагүй бөгөөд өчигдөр өөрийн цахим хаягаар дамжуулан байр, сууриа илэрхийлжээ. Ингээд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нарын байр, суурийг 24VS 24 онцолж байна. 

i4rli4t6r87go7uocm853jelm

Н.Алтанхуяг: Монголын баялагыг сорчлоод Тавантолгой, Оюутолгой, Эрдэнэт зэрэг газраас цөөхөн хүмүүс хөрөнгө мөнгө завшаад байна гээд хэлсэн чинь манай Ц.Элбэгдорж, тэдний бүлэглэлийнхэн их л амь тавьж байх шиг бололтой юм.

Цөөхөн хэдхэн хоногийн дотор гурав, дөрвөн эмэгтэйг цагдан хорилоо. Ер нь бол манай ерөнхийлөгч ба тэдний бүлэглэлийн бий болгосон хууль хяналтын байгууллагын дотор нэгэн хонгил байдаг гэдгийг би өнгөрсөн дөрвөн сард хэлж байсан. Тэгвэл тэр хонгил руугаа шахаж оруулах гэсэн оролдлого намайг Ерөнхий сайд байхаас л явж эхэлсэн. Харин одоо ойр хавийн хүмүүсийг маань барьж хорьчихоод одоо тэдэнтэй маань холбогдуулж бас нэгэн зохиомол хэрэг рүү оруулж байгаа байх.  Энд бол айж ичээд байх зүйл байхгүй, үнэн мөн хэзээд ялна. Гэхдээ би хоёр зүйлд харамсаж байна. Намайг эртхэн шиг шууд дуудаад асуучихгүй, заавал ойр хавийнхан, Л.Гансүх, Б.Мөнгөнтуяа гээд олон хүнийг шорон гянданд тарчилааж байх хэрэг юу байхав дээ. Ер нь шорон гяндангаар тарчлаадаг явдлыг болих хэрэгтэй. Намайг тэр шорондоо хийчихээд одоо тэр олон хүнийг суулах цаг нь болсон гэж би бодож, өнөөдөр ирж байна. Харин цаг нь их давчуу хэллээ. Тэд намайг зугтана гэж бодсон юм байлгүй дээ. Эцэст нь хэлэхэд Ц.Элбэгдорж бид нар 1990 оноос л эхлэн ардчиллын төлөө явсан. Ер нь Ц.Элбэгдоржийн үгэнд л заавал орох ёстой. Харин орохгүй бол шоронд ордог Ардчилалын төлөө би яваагүй. Ийм хоёрхон сонголттой ардчилал Монголд байж болохгүй шүү дээ. Би Ц.Элбэгдоржийн төлөө биш эх орныхоо төлөө зүтгэмээр байна. Шоронд хийсэн ч гэсэн бууж өгөхгүй тэмцэнэ

Ц.Элбэгдорж:Учир мэдэх нэгэн: Намайг гүтгэхээр, надаас “айхгүй” гэхээр, надтай тэмцэхээ мэдэгдэхээр.

Би тайвширдаг. Намайг яах ч үгүйг мэддэг болоод л тэр. Миний тухай ярихаас хэн ч айх учиргүй. Манай улсын давуу тал энэ юм даа.

Хуулийн засаглалын төлөө хамтран ажиллая


URL:

Нэр: ыыыы Огноо: 5 December 2016

goyo l helsen bna

Нэр: Зочин-06122016 Огноо: 6 December 2016

Хүзүүгүй хүний
Бөөрөнхий хариулт…
Элбэгээ угаасаа ийм бөөрөнхий гар шд. Хэнтэй ч ил дайтдаггүй. Ядууралтай тэмцье нтр шал балай нөхөр. Улс төрөөр сайн тоглодог. Хийж чадахгүй л нөхөр дөө. Энэ хү Монгол улсад учруулсан хор хохирол, гэм нүгэлээ даадаг л байгаа даа.

Нэр: Улс тор судлаач. Огноо: 7 December 2016

Сэтгуулч Г.Долгорсурэн гэх хун дээрх мэдээллийг бичихдээ “ZUV.mn сайтын сурвалжлах баг, хучин чармайлт гарган ажиллаж, мэдээллийг тодруулан, нийтэд хургэсэн” гэж ээ. Уг асуудлыг хууль зуйн зувьд авч узвэл “нотлох баримтыг бурэн гуйцэт тодруулаагуй байж ХУНИЙ НЭР ТОРИЙГ УНАГААХ АЖЛЫГ ХИЙЖ БАЙГАА ЮМ БАЙНА” гэж дугнэлт огмоор байна даа. Иймд дараахь зуйлуудийг олж ТОГТООГООД энэ МЭДЭЭЛЭЛЭЭ ЗАЛРУУЛЖ ГАРГАХ нь зуйтэй. Уунд :
1. 2016 онд гаргаж огсон ХОМ-ээс нь харвал хоронгийн эх уусвэрийн тайлбарт “Хуучин байсан кофений зориулалттай уйлчилгээний байшинг буулгаж оффис болгоход 1 давхрыг авсан” гээд мэдуулэгт бичснээс харвал омно нь кофений зориулалттай жижигхэн байр байсан бололтой. Энэ кофений байрны Ул Ходлох Хоронгийн Гэрчилгээ нь хэний нэр дээр байсан бол. Миний бодолоор эхнэрийнх нь нэр дээр байсан бол энд ямар ч гэмт гэргийн шинжтэй уйлдэд байхгуй байна.
2. Хуучин байсан кофений зориулалттай уйлчилгээний байшинг буулгаж, ах дуу нартайгаа хамтарч, оффисийн жижигхэн байшин бариулаад, туунийгээ зах зээлийн унээр 130.сая гэж унэлэсэн бол энэ нь ямар ч хууль зорчсон асуудал биш юм. Ер нь хун омч оо “1 тэрбум эсвэл 10 тэрбум” гээд унэлсэн ч ямар ч хууль зорчсон асуудал биш юм. Энэ нь тухайн хувь хуний омч оо унэлж байгаа нэг л хэлбэр юм.
3. Ер нь хэдэн ах дуу нар нийлж, кофений зориулалттай жижигхэн байшингаа буулгаж, оффисийн байшин болгож, давхар давхараар нь хуваагаад нэг нэгээрээ санхуужуулчих хоронго, монго эрх биш байх байлгуйдээ. Тэгээд ч Монгол Улсын Еронхий сайдын ажлыг хийж байсан, Чацарганы том аж ахуйтай, амралт сувилалын газартай энэ хунд жижигхэн оффисын байшингын нэг давхрыг бариулчих монго байлгуй яахав дээ. Ингэж ард иргэдийгээ, хууль бусаар тагнаж чагнаж, амьдрал ахуй нь жаахан гайгуй байгаа хэн нэгийгээ УНДЭСЛЭЛГУЙГЭЭР ХОРОНГОЖСОН гэж цоллож, шалгаж, шууж, шорон гянданд хийхээр айлгаж байгаа нь хэнд хэрэгтэй юм бэ? Бид чинь ямар нийгэм байгуулчихаад, хэнээр удирдуулаад байгаа юм бэ? Тэгвэл. ОЮУ ТОЛГОЙ, НОЕН УУЛ зэрэг ОРД газруудыг УУЛ УУЛААР нь ХУЛГАЙ ХИЙЖ АВСАН, Эрдэнэт, Монголросцветмет нэгтгэл, Хотолийн цемент шохойн уйлдвэр зэрэг ТОРИЙН ОМЧ ХОРОНГОО ард иргэдээсээ нууцаар ОБЪЕКТ , ОБЪЕКТООР НЬ ХУЛГАЙ ХИЙЖ АВСАН Ц.Элбэгдорж, М.Энхболд, Сайханбилэг нарыг яах гэж бна. Мон ХУЛГАЙ ХИЙЖ АВСАН монгоо ядаж Монголдоо байршуулж, татвар толж Монголдоо бага ч гэсэн хувь нэмэр оруулчихгуй ГАДНЫ НУУЦ ДАНСАНД БАЙРШУУЛЖ “хуний сэтгэл гаргасан” С.Баярцогт , С.Батболд нарыг яах болж байна. Хулгай хийж авсан монгоороо гадаадад ондор унэтэй ОРД ХАРШ, ЭДЛЭН, ХАУС худалдаж авч ТАНАСАГЛАЖ БАЙГАА С.Баяр мэтийн ХУЛГАЙЧДЫГ яах гэж байна. Эдгээрийг чинь Алтанхуягын бух ах дуу нарын магадгуй насаараа цуглуулсан хоронго, эсвэл бусадаас зээлж хуйлж авч барьсан МУУРЫН БАЙШИН ШИГ ЖИЖИГХЭН байртай ЖИШИЖ БОЛОХ УУ? Би тэр байрыг нь сониучилж очиж узсэн л дээ. Унэндээ тэнд омно нь байсан тургэн уйлчилгээний цэгийнийн “жижигхэн талбай” дээр л барьсан байр байна лаа даа. БУГДЭЭРЭЭ ШУДАРГА БАЙЦГААЯ Л ДАА.

Сэтгэгдэл бичих