Трамп: Хятад улсын бодлого таалагдахгүй байна

91854028678a198f82055b9e75e5f730АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп твиттер хуудастаа БНХАУ-ыг хурцаар шүүмжилж, Өмнөд Хятадын тэнгис дэх тус улсын бодлого таалагдахгүй байгаагаа мэдэгджээ.

Тэрбээр “Хятад улс асар их мөнгөөр цэргийн цогцолбор барьж байна. Тэд АНУ-аас энэ талаар ядаж нэг удаа асуусан бол бид харилцан ойлголцохыг хичээх байсан. Надад маш ойлгомжгүй байна” гэжээ. Хятад улс болон Доналд Трамп нарын харилцаа түүнийг бүрэн эрхээ авах үед улам бүр хүйтэрч магадгүй болоод байна. Учир нь Доналд Трамп Тайванийн төрийн тэргүүнтэй шууд холбогдож, тус улсыг тусгаар тогтносон гэдэг байр сууринаас хандсан нь Бээжинтэй муудалцахад хүрчээ.

Т.Бат


URL:

Сэтгэгдэл бичих