Монгол Хятадын ХМХ-ийн дээд хэмжээний 2-р форум амжилттай боллоо

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албатай хамтран хоёр улсын ХМХ-ийн хоорондын харилцаа, хамтын  ажиллагааг өргөжүүлэх, туршлага солилцох зорилоготой Монгол Хятадын ХМХ-ийн дээд хэмжээний форум хоёр дахь удаагаа 2011 оны 10- р сарын 17-23-ний өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.

Форумд манай талаас МСНЭ, МҮОНРТ, Монголын Сайтын Холбоо, Монголын Сонины Холбооны удирдлагууд, ТВ9, ТВ5, BTV, UBS, MN-25, Өдрийн шуудан сонин, www.zaluu.com, www.bolod.mn, www.noyon.mn, www.inet.mn сайт зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон МУ-ын ЗГ-ын хэвлэл мэдээлэл гадаад харилцааны алба, МАН-ын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албаны төлөөлөгчид оролцлоо.

Хятадын талаас БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ХМ-ийн албаны дэд дарга Гэ Гуанжы, ӨМӨЗО-ны ЗГ-ын ХМА-ны дарга Бай Юйган, Гүө Ган, ӨМӨЗО-ны ЗГ-ын гадаад хэрэг эрхлэх албаны дарга Ли Яньчин, ӨМ-ын телевиз, ӨМ-ын радио, Шиньхуа агентлаг зэрэг байгууллагын албаны хүмүүс байлаа.

Тусарга хэмжээ нь хоёр орны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хоорондын харилцааг сайжруулах, хамтын ажиллагааны хүрээг тэлэх асуудал дээр харилцан илтгэл тавьж, санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүлж, зарим нэг хүрээнд гэрээ хэлэлцээр байгуулж үр дүнтэй болж өндөрлөсөн юм.

Мөн хурлын дараа Монголын хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид өөрсдийн салбар чиглэлийн Хятадын хэвлэл мэдээллийн байгууллага редакцид зочилж туршлага солилцож санал бодлоо хуваалцлаа.

Эх сурвалж: WWW.BOLOD.MN


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.