Обамагийн засгийн газар шийд гарч, Индианудын өмнө буулт хийжээ

 15241383_10154142263730665_358301742132951372_n 15304423_10154142125090665_4405543816709334742_o

АНУ-ын Умард Дакота мужид уул усаа хамгаалагч Индианууд болон Засгийн газрын хооронд өрнөсөн нефьт дамжуулах хоолой эсэргүүцэх асуудал дээд цэгтээ хүрч, эцсийн шийдвэрлэх иргэд болон цэрэг цагдаа оролцсон мөргөлдөөн өнөөдөр буюу даваа гаригт болох байлаа.

Уул ус газар шороогоо хамгаалан тэмцэхээр цугласан олон мянган Индианууд урц майхан засан, отоглож байгаа ч хэт хүйтэн байгаа тул Монголоос 4 ширхэг гэр авсан гэж байв. 1-г нь хэвлэл мэдээллийн төв штаб, 3 нь шашны болон эрүүл мэндийн байр болгон ашиглаж байгаа болтой. Чикаго хотын Монгол залуус үйл ажиллагаанд нэмэр болж 1 ширхэг 10 ханатай гэр хандивлахаар бас бэлдэж байсан.

Тэгвэл Обамагийн засгийн газар шийд гарч, Индианудын өмнө буулт хийжээ. Энэ удаад Миссиспи голын ай савыг дайруулан тус хоолойг татах ажлыг цуцалжээ. Индианчууд яллаа!


URL:

Сэтгэгдэл бичих