Энэ өдрийн зурхай /2016.12.07/

fb2b47fbea74bcf0originalӨнөөдөр аргын тооллын 2016 оны арванхоёрдугаар сарын 07. Лхагва гараг. Билгийн тооллын XVII  жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн өвлийн дунд цагаан хулгана сарын 8. Буд гараг. Найман цагаан мэнгэтэй, шувуун хушуут одтой, харагчин гахай өдөр.

Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага
: Сэрэхүй 
Суудал: 
 Огторгуй

Өдрийн наран 8 цаг 28 минутад мандан, 17 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.

Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очих, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Их цасан унах улирал 1 цаг 55 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Амин чухал өдөр. Өөрийн авьяас чадвараа хөгжүүлэх завшаан тохиосноор та хүсэл эрмэлзлэлээ тодорхой болгоно. Харин хувийн эрх ашигтаа хэт их хавчигдсаны хэрэггүй. Хамгийн дуртай дуугаа тавиад хүссэн зүйлээ хий. Таны хүүхэд зан гарч ирэх байх. Та гэнэт маш их авьяаслаг нэгэн болж хувирна. Хайртай хүндээ хайрын захиа бичээд үнсэлтээрээ дугтуйгаа наа. Хайр дурлалд урлаг талаас хандаарай.


ҮХЭР (4/20-5/20)

Таны нэр хүнд яг өмнө тань байгаа учир ямар ч асуудал тулгарсан үйл хөдлөлдөө хянуур хандаарай. Харин та өөрийгөө даргынхаа нүдэнд өртөөд байгаа мэт мэдрэгдсэн бол таны зөв. Хэт их илэрхий болохгүй бол мэдээгүй мэт дүр эсгэ. Харин арга барагдвал дуугүй суусны хэрэггүй. Таны хайртай хүнээс танаас илүү их анхаарал халамж авахыг хүснэ. Амралтын өдрүүдээр хамт салхинд гарах саналыг түүнд тавь. Өөр хөгжилтэй зүйлс хийсэн ч болно.

 


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Мэдрэмтгий өдөр. Таны хувийн амьдрал одоогоор хэн нэгний хараат байдалд байна. Таны хайр дурлалын харилцаа хааш нь ч хөдлөхөөргүй болгочхоод байгаа. Иймээс асуудал гүнзгийрэхээс өмнө эртхэн хоёр тийшээ болохыг зөвлөе. Харин та хоёр хэдийн нягт холбоотой болсон бол аливаа болохгүй зүйлсийг болгох талаас нь хичээ. Хайртыгаа зөвшөөрүүлээд гэр бүлийн зөвлөгөөг мэргэжлийн хүнээс нь аваарай. Хэрэв үгүй бол дараагийн алхмын томоохон суурь бат бэх гэгч нь шууд тавигдах болно. Энэ бол тусдаа амьдрах явдал юм.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Өнөөдөр томоохон төлөвлөгөө төлөвлөх, шинэ ажил эхлэх шаардлагагүй. Ажил хэргийн уулзалт санасан үр днд хүрэхгүй. Муу санаатнуудын далд явуулгаас сэрэмжил. Өр зээл бүү тавь. Санхүүгийн асуудлаа өөрөө шийдэхийг хичээ. Мэргэжлийн салбарын ажил хөдөлмөрт идэвхи чармайлт гарган ажиллахгүй байхыг энэ ордны эрчүүдэд зөвлөж байна. Хэт их ачаалал, хичээл зүтгэл тань тэгтлээ их сайхан үр дүн авч ирэхгүй бололтой. Байгаа байдлаа бодитоор үнэлж, өөрийн боломж бололцоогоо эрүүл ухаанаар тунгаан бодох нь энэ өдрийн сөрөг хандлагуудыг таслан зогсооход тусална. Зөн билэгтээ илүү найд. Арьсны өвчин эсвэл шарх зүүдэлбэл муу ёр.


АРСЛАН (7/23-8/22)   

Ямар ч тохиолдолд эрс шийдвэр бүү гарга. Таны хамгийн сайхан сэтгэл гаргасан үйлдлүүд тань таны эсрэг эргэж болзошгүй. Хувийн амьдралд хүндрэл учрах магадлал өндөр байна. Та гомдомтгой эсвэл хартай зангаасаа болж хайрттайгаа харьцаагаа сэвтүүлэх эрсдэл гаргана. Та өөрөө зөв гэж үзсэнийгээ юу ч болж байсан амьдралд хэрэгжүүлэхээр зүтгэх нь харьцааг тань муутгана. Өөртөө хүч үл хүрэх болон нийт хүн төрөлхтний асуудлыг бүү үүрүүл. Энэ нь сайн юманд хүргэхгүй.


ОХИН (8/23-9/22)

Урам зоригтой өдөр. Цаг бол таны хувьд хамгийн чухал зүйл. Хүнд ажлыг ч хийх чадвар өндөр байна. Нэмэлт ажил, хариуцлага танд олны өмнө гялалзах боломжийг өгч, та цалингаа нэмүүлэн, нэр хүндээ өсгөх байх. Ажлын намтар ч баяжна. Удаан хугацаанд хийсэн ажлынхаа ард гарч тайвшрал, ололт амжилтыг мэдэрнэ. Санхүү мөнгөний асуудал эерэг байна. Энэ өдөр олж авсан мэдрэмж тань танд дахин сэргэхэд тусална.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Ярвигтай өдөр. Өөрийн ажил хэрэгтэйгээ нүүр тулан, тайван, тогтуун байхыг хичээгээрэй. Бууж өгөх, урсгалаараа явах зэрэг нь танд нөхцөл байдлыг өөрчлөх амархан гэдгийг илтгэнэ. Шаардлагатай бол зааж сургаж, чиглүүлж өгөөрэй. Ганц бие хүмүүсийн хувьд хүсэн хүлээж байсан хүнээ интернетээс олох бололтой. Та түүнийгээ өөрийн заяаны хань гэдэгт бүрэн дүүрэн итгэх байх. Харин нүүр нүүрээ хараад уулзахад тэвдэж яарах хэрэггүй л болов уу.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Завгүй өдөр. Таатай үйл явдлууд тохиолдож таныг аз жаргалтай бүтээлч байхад нөлөөлнө. Хэдийгээр өчигдрөөс хойш бизнесийн асуудлаа хойшлуулаад байсан ч гайхалтай боломжууд гарч ирэх болно. Таны сайхан төрх дур булаам байдал бусдын сэтгэлийг татах болно. Бизнесийн харилцаа тогтоох нь ирээдүйд ашигтай байх болно. Өөрийгөө сэргээхийг хүсвэл найзуудтайгаа ярьж зөвлөлд. Тэд танд хэрэгтэй зөвлөгөөг өгөх болно. Та магадгүй гэр орноо тохижуулж өөрчлөхийг хүсч магадгүй. Өөрөө өөрийгөө сэргээж, гэр орноо өөрийн хэрэгцээнд тохируулж засаж янзал. Энэ нь таны цаашдын ажилд эерэгээр нөлөөлөх болно.


НУМ (11/22-12/21)

Бүрхэг өдөр. Өнөөдөр таныг бизнесийн гэрээ хэлэлцээр хийх үедээ бүх бичиг баримтаа дахин нягталж үзэхийг анхааруулж байна. Мөн банкны дэвтэр, хуулгаа ч хараарай. Томоохон албан байгууллага хүртэл зохих зардлын хэмжээнээсээ хэтрэх тохиолдол гардгийг сануулъя. Харин та асуудлыг зөв тийш нь залруулж чадвал эргэлзээ, санаа зовнилийг үгүй хийх болно. Үүд хаалгаа сайтар түгжээрэй. Хэрэв шаардлагатай гэж үзвэл хамгаалалтын систем байрлуулахыг зөвлөж байна. Хайр дурлалын нууцхан холбоо улам гүнзгийрэх бололтой. Нууцлагдмал байдлаа удаан хадгалахын хэрээр нөхцөл байдал улам илүү хүндрэхийг анхаар.


МАТАР (12/22-1/19)

Бусдад өөрийн давуу талыг илтгэн харуулахад тохиромжтой өдөр. Энэ өдөр олон сонирхолтой хүнтэй танилцах боломжийг бүү алдаарай. Өнөөдөр алс хэтийн зүйл төлөвлөхөд тийм ч тохиромжтой өдөр биш. Хүнтэй танилцах эсвэл хайр сэтгэлийн хуучин холбоогоо сэргээх магадлалтай.


ХУМХ (1/20-2/18)

Идэвхтэй өдөр. Хувийн аж амьдрал одоогоор таны хувьд хамгийн чухал. Сар таны ордны чигт мандсан нь таны бусадтай харилцах харилцааг онцолж байна. Харилцан бууж хийж сэрэх хэрэгтэй. Бусдыг сонсож хэрүүл маргаанаас зайлсхий. Ирсэн олон урилгуудаас сонголт хийх хүндрэлтэй байж магадгүй юм. Тиймээс нүдээ дарж байгаад нэгийг нь хуруугаараа олж дарах нь шулуухан. Бүх зүйл эерэг энерги танд ялгаруулах болно. Гадаадын жуулчинтай таарсан нь таны юм үзэж нүд тайлах хүслийг бадраана. Боломжийн үнэтэй билет ойрын өдрүүдэд багтаан аваарай. Харин замдаа гарахын өмнө очих газрынхаа улс төрийн байдлыг судалж үзээрэй.


ЗАГАС (2/19-3/20)

Эрч хүч мэдэрсэн өдөр. Соронзон хүчтэй сap таны талд байгаа тул өнөөдөр өөрийн эсрэг зогсож байгаа бүх хүнийг ялан дийлэх болно. Чухал төслийн ажилдаа ахиц гаргах тул үйлдэлдээ итгэлтэй бай. Маш их нууцлагдмал нэгэн хүн таны ертөнцөд гэнэт орж ирнэ. Та өмнө нь мэддэг байсан мэт сонин сэтгэгдэл төрөх ч үнэн хэрэг дээрээ анзаардаггүй байсан байх. Өөрийнхөө зөн совинд итгэ, баяр хөөрийг эргэлзээгээр битгий бүүдийлгээрэй. Та өрсөлдөгч нараа хол хаяж бүтээлч, шинэ санаагаараа бат бөх суурийг тавих болно.

 


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих