БИЧИГТИЙН БООМТ ДЭЭР БАЙГАА 800 ГАРУЙ ТООНЫ АДУУГ БУЦААН ТАТНА

ХХААХҮЯ-ны хурлын танхимд өнөөдөр /2016.12.06/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, 11 дүгээр сарын 15-нд Шадар сайд үүрэг өгч, ирэх оны 4 дүгээр сарын 1-ыг хүртэлх хугацаанд  адууг амьдаар гаргахыг хориглосон ч хилээр гаргахаар авчирч олон хоног хоолгүй байлгаснаас цөөн тооны адуу үрэгдсэн асуудалд ямар арга хэмжээ авсан талаар албан ёсны тайлбар хийлээ.

Хуралд ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, дэд сайд Ж.Сауле, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү,  Шадар сайдын зөвлөх А.Үйлстөгөлдөр болон бусад албаны хүмүүс  оролцов. 

5661

Хурлын эхэнд ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн адууг амьдаар экспортлох асуудлыг түр хугацаагаар зогсоосон байсан ч, сүүлийн үед үүсч байгаа нөхцөл байдлаас шалтгаалан  тодорхойгүй хугацаагаар адууг  амьдаар экспортлохгүй байх  шийдвэр гаргасныг албан ёсоор мэдэгдлээ.  Мөн Бичигтийн Боомт дээр байгаа  800 гаруй тооны адууг буцаан татах шийдвэр гаргаж, холбогдох  байгууллагад үүрэг өгсөн.  Тэрбээр “Адуу экспортод гаргах гэж байгаа зарим  хүмүүсийн болчимгүй үйлдлүүдийг харуулсан бичлэг олон нийтэд тархсан. Энэ бичлэгүүдийг шалгаж үнэн зөвийг тогтоох болно. Мал амьтныг хуурай газраар тээвэрлэх журам гэж бий. Мал амьтныг  тээвэрлэхдээ бэртээхгүй, гэмтээхгүй, шахаж унагахгүй, дулааны улиралд тээвэрлэх,  зэрэг журмыг баримтална.  Дэлхийн мал эмнэлгийн байгууллагаас гаргасан мал амьтны тавлаг байдлын тухай зөвлөмж бий.  Дэлхийн мал эмнэлгийн байгууллагын гишүүн улс орон үүнийг дагаж мөрдөх ёстой.  Цаашид мах бэлтгэл,  экспортлох  асуудалд яамны зүгээс баримталж буй  бодлогуудын нэг нь мал амьтныг амьдаар экспортлохыг зогсоох. Үйлдвэрийн аргаар үйлдвэртээ бэлтгэж, олон улсын чанар стандартын шаардлага хангасан мах экспортод гаргахыг ХХААХҮЯ бодлого болгон ажиллана.  Манай улсад хангалттай хэмжээний мах боловсруулах үйлдвэр бий. Эдгээр үйлдвэрүүд  малаа бэлдэж, махаа чанартай сайн бэлтгэж чадвал  экспортод гаргах  боломж нь бүрэн нээлттэй байна.  Яамны хувьд мах экспортод гаргах чиглэлээр ОХУ болон БНХАУ-д саналуудаа удаа дараа тавьж  байгаа. БНХАУ-аас экспертүүд ирж Монгол Улсаас мах махан бүтээгдэхүүн худалдаж авах чиглэлээр үйлдвэрүүдийг атистатчилах, шалгалтыг явуулна. Өнгөрсөн 10 дугаар сард ОХУ-аас экспертүүд ирж үйлдвэрүүдийг шалгасан. Энэ сард багтаж мах экспортод гаргах шаардлага хангасан үйлдвэрүүдийн жагсаалтыг ирүүлнэ” гэдгийн онцоллоо.

 

ХХААХҮЯ БНХАУ-тай 2008 онд адууг амьдаар экспортлох тухай санамж бичигт гарын үсэг зурсан байна. Түүнээс хойш жилд дунджаар 3000-7000 тооны адуу экспортолж байгаа дүн гарчээ.

МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү “Адууг экспортод гаргадаг 8-9 аж ахуйн нэгж бий. Эдгээр аж ахуйн нэгжүүд дан ганц  Монгол талаасаа экспортод гаргах эрх авдаггүй.  БНХАУ-ын адуу бэлтгэх үйлдвэр аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулж, БНХАУ-ын ӨМӨЗО-ны хорио цээрийн байгууллагаас зөвшөөрснөөр экспортлох эрхтэй болдог.   Хамгийн гол нь адууг нядалгаанд оруулж байгаа махны үйлдвэрүүд хорио цээр, ариун цэврийн үйл ажиллагааг сайтар хянах хэрэгтэй. Орон нутгаас нийлүүлэгдэж  байгаа мал тодорхой шинжилгээнд хамрагдсан байх,  үйлдвэрийн аргаар технологи, горимын  дагуу хийгдсэн байх ёстой” гэсэн юм.


URL:

Сэтгэгдэл бичих