Индонезийн газар хөдлөлтөөр амь үрэгдэгсдийн тоо нэмэгдсээр байна

1920572Индонезийн Суматра арал дээр тохиолдсон 6,4 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн уршгаар амь үрэгдэгсдийн тоо 54 болжээ. Энэ тухай Ачех мужийн армийн командлагч мэдээлсэн байна.

 

Хошууч генерал Татанга Сулайманы мэдээлснээр, газар хөдлөлтийн гол цэгтэй ойрхон байсан Пиди Жайя тойрогт 52 хүн, хөрш зэргэлдээх Бирёэн тойрогт хоёр хүн тус тус амь үрэгджээ.

 

Индонезийн гэнэтийн гамшиг ослоос урьдчилан сэргийлэх үндэсний агентлагийн тоо баримтаас харахад, өөр 78 хүн хүндэвтэр бэртэл гэмтэл авсан аж.

 

Д.Мөрөн

Эх сурвалж: ZONE.MN


URL:

Сэтгэгдэл бичих