Таны хүүхдийн нүдний эрүүл мэндэд зориулав

nudnii-daraltТаны хүүхдийн нүдний эрүүл мэндэд

Хүүхдийн харааны онцлог, хөгжлийн үе шатууд

0-6 сартай хүүхэд:Тод өнгөнд дуртай , 3 сараас эхлэн өнгө ялгаж, харц  төвлөрөх чадвартай болно.

Мөн 0-6 сартай хүүхдийн нүдний харааг байнга шалгах хэрэгтэй. Төрөөд хэдэн сарын хүүхдийн харц тогтож юм дагуулж харах чадвартай болдог. Хоёр нүдийг ээлжлэн халхалж шалгана. Хэрвээ аль нэг нүдийг халхлахад  хүүхэд уйлагнаж , дургүйцэж байвал  харааны асуудал байх магадлалтай .

6 сараас дээш: Нүд хөгжиж гүйцэнэ,  6 сараас дээш сартай хүүхдийн нүдэнд цагаан юм унах ажиглагдвал, хүүхдийн фото зурган дээр нүдэнд цагаан зүйл харагдвал нүдний ямар нэгэн эмгэг байх магадлалтай.

4 наснаас дээш: 4-5 наснаас эхлэн хүүхдийн харааг нүдний мэргэжилийн эмчид үзүүүлж шалгуулах

  • Мохоо харааны эмчилгээг 7 наснаас өмнө хийвэл илүү үр дүнтэй.
  • 6-7 насанд ойрын харалган үүсэх эрсдэлтэй.

Өсвөр нас:Хүүхдийн өсөлт бойжилттой хамт нүдний хөгжил үргэлжлэн явагддаг тул харааг тогтмол шалгуулж байх. Хичээлийн дараа толгой өвдөх, нүд ядрах гэсэн зовиур хэлвэл нүдний эмчид үзүүлэх. 12- 13 нас бол хараа сулрал  үүсэх эгзэгтэй үе юм.

Дараах шинж тэмдэг илэрч буй эсэхийг ажиглаарай

Ядраагүй үедээ нүдээ их нухах, Нулимс их ялгарах, Зурагтанд хэт ойр суух эсвэл ямар нэг зүйлсийг нүүрэндээ ойртуулж харах, Хөдөлгөөний эвсэлгүй байх, Юм харахдаа бүрэлзэж эсвэл хоёр харагдаж байна, толгой  өвдөж байна гэж хэлэх, зурагт үзэхдээ нэг нүдээ хаах, Унших эсвэл бичиж зурахаас дургүйцэх, Нартай хурц гэрэлтэй газар нэг нүдээ аних  гэх мэт .

Хэрвээ дээрх шинж тэмдгээс аль нэг нь илэрч байвал яаралтай нүдний эмчид үзүүлээрэй. Нүдний эмгэгийг эрт оношлосноор хараа муудах болон сохрох зэргээс сэргийлж, эмчлэгдэх боломжтой.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих