Хууль бусаар бүтээгдэхүүн оруулж ирэхийг завджээ

Москва-Улаанбаатар чиглэлийн 06-р галт тэрэгний зорчигч Д.Долгормаа, С.Баярмаа нар энэ сарын 10-ны өдөр импортын лицензгүй, тусгай зөвшөөрөлгүй бүтээгдэхүүн улсын хилээр нэвтрүүлэхийг завдсаныг илрүүлж таслан зогсоосон байна.

Тэд “Барсучий жир” нэрийн доргоны тос 200 хайрцаг, “Домовой” гель нэрийн ахуйн шавьж мэрэгчийн эсрэг хор 200 хайрцаг, “Фарингосепт” 40 боодол, “Анаферон” 50 хайрцаг, нийт 2,5 сая төгрөгний эм хууль бусаар оруулж ирэх гэж оролдсон аж. Гэвч эдгээр эм, эмийн бүтээгдэхүүнүүдийг хурааж улсын орлого болгожээ.

Мөн Алтанбулаг хилийн боомтоор экспортлогч улсын гэрчилгээгүй, импортын мэдэгдэлгүй 2640 ширхэг 600 мянган төгрөгийн өндөгийг хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байсныг хурааж устгалд оруулсан байна.


URL:

Сэтгэгдэл бичих