Шинэ төмөр замын хэргийг прокурорт шилжүүлжээ

5710

Шинэ төмөр замтай холбоотой хэргийг Авлигатай тэмцэх газраас шалгаад Нийслэлийн прокурорт шилжүүлжээ.

Уг хэрэгт УИХ-ын гишүүн асан Х.Баттулга болон түүний зөвлөх А.Гансүх, Б.Батзаяа, “Либерти партнерс” компанийг үүсгэн байгуулагч Ч.Ганбат, Солонгосын “Самсунг Си Ти” компанийн захирлыг жил гаруй хугацаанд шалгаж байгаа юм.

Тэднийг албан тушаалаа урвуулан ашиглаж их хэмжээний мөнгө угаасан бөгөөд нэг ч километр төмөр зам тавиагүй гэсэн үндэслэлээр шалгаж байгаа. Энэ хугацаанд Б.Батзаяа батлан даалтад гарсан бол Ч.Ганбат оргон зайлж АНУ-д орогнол хүссэн тул тусгаарлан шалгахаар болж түдгэлзүүлээд байгаа юм.


URL:

Сэтгэгдэл бичих