СУРАГЧДЫН ДУНД “АСУУДАЛ ШИЙДЭЛ” ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛНА

5721

Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газарболон “Төгс голомт” ТББ хамтран сурагчдын дунд “Асуудал-шийдэл” зорилтот тэмцээнийг зарлаад байна.

Сурагчдыг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, бусдын үзэл бодолд хүндэтгэлтэй хандах, аливаа асуудлыг олон талаас харах, дүн шинжилгээ хийх ур чадварыг хөгжүүлэхэд тэмцээний зорилго чиглэгдэж байна.

Тэмцээн 3 үе шаттай явагдах бөгөөд эхний шатанд оролцогчид нийгэмд тулгамдсан асуудлыг хөндсөн фото зургийг заагдсан хугацаанд зохион байгуулагч нарт хүргүүлэн цахим орчинд олон нийтэд сурталчилсан байна. Дараагийн шатанд сурагчид өөрийн дарсан зурагтай холбогдуулан илтгэх ур чадвараар өрсөлдсөн. Харин 3-р шатанд сурагчид 2 багт хуваагдаж 10 хоногийн хугацаанд нөлөөллийн ажил зохион байгуулахаар болжээ. Эхний баг уг ажлын хүрээнд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх олон нийтийн буруу хандлагыг өөрчлөх” нөлөөллийн ажил зохион байгуулах бол нөгөө хэсэг сурагчид “Өглөөний цагийг үр дүнтэй ашиглах” талаар олон нийтэд чиглэсэн ажил зохион байгуулна.


URL:

Сэтгэгдэл бичих