Хятад, Америк интернэт гэмт хэрэгт цохилт өгөх асуудлаар хэлцэл хийв

083be814a733465faf4f2b853028dbd0

ХОУР-гийн мэдээ: Орон нутгийн цагаар 12-р сарын 7-ны өдөр Вашингтон хотноо Хятад, Америкийн интернэт гэмт хэрэг болон холбогдох асуудлаарх 3 дахь удаагийн дээд зэрэглэлийн хэлцэл хийв. Хятадын Төрийн Зөвлөлийн гишүүн, Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны сайд, Гөү Шэнкүнь АНУ-ын Хууль Зүйн Яамны сайд Лоретта Е.Линч, Дотоодын Аюулгүй Байдлын Яамны сайд Жех Жохнсон хэлцэлд оролцов.

Гөү Шэнкүнь: Ноднин жилийн 9-р сард Ши Жиньпин дарга, Барак Обама ерөнхийлөгчийн уулзалтаар хүрсэн нийтлэг ойлголтын дагуу Хятад Америк интернэт гэмт хэрэг, түүнтэй холбоотой асуудлаар дээд хэмжээний хамтарсан хэлцлийн механизм байгуулсан юм. Саяхан хоёр орны тэргүүн нар Малигийн уулзалтаар энэ асуудлаар чухал саналаа дурдсан. Хоёр орны интернэтийн аюулгүй байдлын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж, хоёр орны харилцааны шинэ онцлог болж, хоёр орны үндэсний аюулгүй байдал, ард иргэдийн аюулгүйн хамтын ажиллагаанд идэвхтэй хувь нэмэр оруулж байна гэлээ.

Лоретта Е.Линч, Жех Жохнсон нар: Америк Хятад хоёр орон инернэт гэмт хэрэгт цохилт өгөх, интернэтийн аюулгүй байдлыг хамгаалах салбарт нийтлэг ашиг сонирхолтой юм. Дээд хэмжээний хэлцлийн механизм нь хоёр орны интернэтийн аюугүй байдлыг хамгаалах, интернэт гэмт хэрэгт цохилт өгөхөд чухал үүрэг гүйцэтгэж, хоёр талын хууль сахиулах байгууллагын солилцоо, харилцан ойлголцолд чухал индэр гаргасан юм. Хоёр орон энэхүү механизмаа үргэлжлүүлэх хөгжүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагаагаар интернетийн терроризм, цахим заллин зэрэг интернэт гэмт хэрэгтэй хамтран тэмцэж, хоёр орны интернэтийн аюулгүйн байдлын хамтын ажиллагаа бодит үр дүнд хүрэхийг баталгаажуулах ёстой гэлээ.

Н.Пүрэвжав орчуулав


URL:

Сэтгэгдэл бичих