Дампуурлын ирмэг дээрх нийтийн тээврийнхнийг хэн гэдэг хүний гарт өгчихөв өө

e095ca207609cd06big“Нисдэг амбаар”-нуудын газар гэх нэрийг зүүгээд байгаа нийтийн тээврийн салбарг шинэчлэх цаг болсон гэдгийг олон жил хэлж, ярьж, бичиж байгаа ч анхааралдаа авдаг хүн тун цөөн. Учир нь энэ салбар яг л Монголын ард түмэн шиг ядуу байх тусмаа ашгаа сайн өгдөг гэдгийг дарга нар, улстөрчид маш сайн мэддэг юм билээ. Янз бүрийн төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх нэрийдлээр эндээс л мөнгө иддэг гэдгийг өнгөрсөн хугацаанд хангалттай харуулсан биз ээ. Нийт 1 сая гаруй хүнтэй хотод 800 гаруй нийтийн тээврийн автобус үйлчилж байгаа нь дэлхийн стандартад нийцэхгүй гэгдэж өнгөрсөн жилийн төсөвт автобусны тоог 100-аар нэмэх нэрийдлээр 20 тэрбум төгрөг суулгасан ч парк шинэчлэлд зориулсныг олон хүн шүүмжилдэг.

Өнгөрсөн хугацаанд тус салбарыг аваръя, өөд нь татъя гэж байсан хүмүүсээс шахаа хийж мөнгө олъё гэж байсан удирдлагууд нь энэ салбарыг өнөөдөр дампуурлын ирмэгт авчирчихсан. Автобусанд суулгасан ухаалаг карт уншигч гэгч төхөөрмж өнөөдөр хүнийг оюутан, хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настан гэгчлэнгээр зарлан ялгаваралан гадуурхалт явуулж байгаа. Дээр нь энэ карт уншигч нь Монголын зорчигчдын мөнгийг төхөөрөмжийг нийлүүлсэн гэгдэх солонгос компанийн халаасанд чихдэг гэх мэдээлэл гарах болж, уг төхөөрөмжийг мөн л шахааны бизнес байсан гэж байгаа юм. Өндөр хөгжилтэй орнуудад нийтийн тээврийн салбар нь өндөх хөгжсөн байдаг учир замын түгжрэлээс эхлээд асуудлуудаа шийдчихсэн байдаг. Харин манайд байдал эсэргээрээ Нийтийн тээврийн нисгэгч нар нисдэг амбаараараа үйлчилсээр байгаа үед машины тоо ихснэ үү гэхээс буурах нь юу л бол.

Ийм нэгэн дампуурлын ирмэг дээр ирсэн салбарын даргаар Д.Отгонбаатар гэгч нөхөр томилоогдоод багагүй хугацаа өнгөрлөө. Төрийн албанд ажиллаж байсан ямар ч туршлагагүйн дээр ашиг сонирхлын зөрчилтэй гэж хэлж болохоор энэ нөхөр Архангайгаас сонгогдсон гишүүдтэй ойр гэдэг утгаараа энэ салбарын даргаар очсон байх магадлал өндөр.  Вьетнам авто засвар ажиллуулж,  “Дойт зам” хэмээх хот хоорондын тээврийн үйлчилгээ явуулдаг компанийн захирал байсан гэдэг утгаараа Д.Отгонбаатар энэ салбарт ажиллахад ашиг сонирхлын зөрчилтэйн дээр бүхэл бүтэн агентлаг удирдаад авч явах чадваргүйг нь салбарынхан нь ам булаалдан ярьж байгаа юм. Ямартай ч Нийслэлийн нийтийн тээврийн газрын даргаар томилсон хүнийг нь харж байхад Ардын намынхан энэ салбарыг аврах биш алахаар шийдсэн бололтой юм. Өөрөөр хэлбэл, шахааны бизнесийг үргэлжлүүлэхээр шийдсэн гэсэн үг. Д.Отгонбаатарын хувьд ийм л үүрэг гүйцэтгэхээр энэ албан тушаалд очсон бололтой юм.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.