Тэд бидний тухай: Монголд олборлох уран

Цөмийн эрчим хүчний сэргэн мандлын эх үүсвэр болох ураны төлөөх нэлээд ширүүн тэмцэл өрнөсөөр байна. “Росатом” нь Монголын Дорнод дахь ураны орд газар олборлолт явуулах эрх авахын тулд бүтэн жил гаруй хөөцөлдсөн. Өнгөрсөн долоо хоногт Монгол Улс, ОХУ-ын хооронд хамтарсан компани байгуулах тухай гэрээ байгууллаа. Түүний хувьцааг эзэмшихийн тулд “Росатом” нь Канад, Хятадтай өрсөлдсөн юм.

Москвад болсон хэлэлцээрийн дүнд Монгол Улс, ОХУ-ын Ерөнхий сайдууд “Дорнод уран” хамтарсан компани байгуулах тухай гэрээнд гарын үсэг зурсан. Монголын “Монатом” хувьцааны 51 хувийг эзэмшинэ. “Атомредметзолото” компаниас мэдэгдсэнээр “Монголын хуулийн дагуу 51 хувийг эзэмшинэ гэсэн шаардлага тавигдсан” аж. “Дорнод уран” компанийн Захирлын зөвлөлд Оросын “АРМЗ”, Монголын “Монатом”-оос тус бүр тав таван хүн орно. Дүрмийн санд хоёр тал хөрөнгө оруулалт хийнэ. “Росатом”-ын тэргүүн С.Кириенкогийн хэлснээр эхний ээлжинд 300 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх юм байна. “АРМЗ” компанийн охин компани “Приаргунское производственное горнохимическое объединение” нь операторын үүрэг гүйцэтгэх юм.

Дорнод дахь ураны орд газарт олборлолт явуулах эрхийг Хятадын талд алдахаа шахсан билээ. Канадын “Khan Resources” компани лиценз эзэмшигч нь байсан. 2009 онд “АРМЗ” лицензийг худалдан авах санал тавьсан боловч зөвшөөрөлгүй Хятадын “CNNC”-д зарсан юм. Гэвч 2010 оны эхээр ” Khan Resources”-ийн лицензийг Монголын тал хүчингүй болгосон.

Канадууд энt шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн шүүхэд хандан “АРМЗ”-ээс нөхөн төлбөрт 26 сая ам.доллар нэхэмжлээд байгаа. Гэвч ямар нэгэн шийдвэр гараагүй.

“Дорнод уран” компани нь 2011 онд үйл ажиллагаагаа эхэлнэ гэдэгт “Росатом” итгэлтэй байгаа. “АРМЗ”-ийн орлогч захирал Т.Хачатуровийн мэдэгдсэнээр Монголд 30 мянган тонн уран олборлохоор төлөвлөжээ. Гэвч одоогоор олборлолтын нөхцөл нэлээд хүнд бөгөөд газар доогуур явагдах юм. Нэг килограмм уран олборлоход ойролцоогоор 80 ам.доллар зарцуулна. Харин өнөөдрийн зах зээлийн ханшаар бол 100 ам.доллар болно.

Гэхдээ “АРМЗ”-ийн хувьд юуны түрүүн орд газартай болох нь хамгийн чухал. Тус компани нь уран олборлолтоор дэлхийд хамгийн томд тооцогддог таван компанийн нэг. Нөөцөөрөө дэлхийд хоёрдугаарт ордог буюу 632 мянган тонн юм. Энэ нь дэлхийд тэргүүлдэг 2.2 сая тонны ордтой “BHP Billiton”-тай харьцуулах юм бол тийм ч их биш. Саяхан “АРМЗ” Канадын “Uranium One” компанитай томоохон гэрээ байгуулсны эцэст ордоо 159 мянган тонноор нэмэгдүүлсэн. 2009 онд гадаадын бас нэгэн хамтрагчтай гэрээ байгуулснаар дэлхийд эхний тавд орох болжээ.

Дэлхийн эдийн засгийн хямрал нь “АРМЗ”-ийн хувьд ашигтайгаар эргэсэн билээ. Тус компанийн орлогч захирлын ярьснаар “Гадаадын хөрөнгө оруулагчид хямралаар хөрөнгөө алдсан нь бидний хувьд минераль түүхий эдийн баазаа сайжруулах нөхцөл болсон” гэсэн. Оросын Засгийн газраас ч үүнд 60 тэрбум рубль гаргажээ.

РБК


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих