Утаатай тэмцэхээ зарласан дуучин Д.Болдыг жүжигчин Өөскө “diss” хийжээ

usku9869834112013-08-30-14-19[www.urlag.mn]906405639201508190828_500x500Төрийн соёрхолт, дуучин Д.Болд НҮБ-ын Хүүхдийн сангийн агаарын бохирдлын эсрэг тэмцэх элчээр сонгогдож, энэ чиглэлээр зохион байгуулагдсан томоохон хурлын индэр дээрээс үг хэлсэн нь саяхан. Өөрийн гэсэн телевиз хүртэл байгуулан шинэхэн уран бүтээлүүдээ үзэгч сонсогчиддоо төвөггүйхэн хүргэх болсон тэрбээр ийнхүү гэнэт агаарын бохирдлын эсрэг “дайн” зарлаж эхэлсэнийг хараад олон хүн “Битгий худлаа улстөржөөд бай.

Энэ аягүй бол 2020 оны сонгуульд өрсөлдөх юм байна л даа” гэх зэргээр шоолж муучилсан. Сүүлийн үед поп стилиэ өөрчлөөд улс төрийн болоод нийгмийн байгууллагуудад мэр сэр харагдах болсон дуучин Д.Болдыг ингэх хардах нь ч аргагүй биз. Тэгвэл тун саяхан “ТВ-Коктейль” хамтлагийн жүжигчин А.Өнөржаргал буюу Өөскө өөрийн цахим хуудаснаа эрхэм Төрийн соёрхолтын энэхүү байдлыг бяцхан элэглэж “diss” хийгээд авчээ.

Тэрбээр “За, манай дуучин БОЛД… Утаатай тэмцэнэ л гэнэ… Хүнтэй зодолдох гэж байгаа юм шиг л ярих юм… Утаагүй зуух гэж нэг хэсэг манаргав… Юм шатааж л байгаа бол утаа гарч л таармаар юм… Би ер ойлгохоо байлаа… Дуучин хүн нэг юм бодож байгаа байх оо” хэмээн битүүхэндээ тавлаж орхилоо.

www.zone.mn

URL:

Сэтгэгдэл бичих