Шуурхай: Хорих 461 дүгээр ангийн үүдэнд хамгаалалт гарчээ

1481677223585099a7b3c08Өнөөдөр 10:00 цагаас ардчилалын алтан хараацай С.Зориг агсны хэргийг шүүх хурал эхлэх гэж байгаатай холбогдуулан ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангийн гадна талд бүрэн хамгаалалтад авсан байна.

Уг хэрэг 16 жилийн хугацаанд илрээгүй байсан бөгөөд сүүлийн жил гарангийн хугацаанд нилээдгүй эрчимжиж эхэлсэн. Энэхүү хэрэгт холбогдуулан Отгонбаяр агсны туслах малчин, тогооч Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг шүүх юм.

Одоогоор дотогш зөвшөөрөлтэй машиныг л шалган оруулж байгаа бөгөөд сэтгүүлчид болон ар гэрийнхнийг оруулаагүй байгааг эх сурвалжууд мэдээлж байна.

 


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.