Дүрвэгсдийг амиа алдахад хүргэсэн хөлөг онгоцны ахмадыг яллажээ

HTTFT2015 оны 4 дүгээр сард дүрвэгсдийг тээвэрлэж явсан завь живсний улмаас олон зуун хүн амиа алдсан билээ. Үүнтэй холбогдуулан Италийн шүүх живсэн хөлөг онгоцны ахмадад 18 жилийн хорих ял оноож, 9 сая еврогийн торгууль ногдуулжээ.

Сици́ли дэх Катания хотын шүүгчид тунис гаралтай Мухамед Али Малекийг мягмар гарагт олон хүний аминд хүрсэн хэргээр шүүжээ. Түүнтэй хамтран ажиллаж байсан Махмуд Бикхитийг хууль бус цагаачлалын үйл ажиллагаанд оролцсон хэргээр 5 жил хорих ялаар шийтгэж, 9 сая еврогийн торгууль ногдуулсан байна.

Малек нь 2015 оны 4 дүгээр сарын 18-нд загас агнуурын хөлөг онгоцонд хүмүүсийг олноор нь даац хэтрүүлэн суулган тээвэрлэж, анхаарал болгоомжгүйн улмаас туслахаар ирж явсан ачааны хөлөг онгоцыг мөргөсөн хэрэгт холбогджээ.

Дүрвэгсэд нэг талд нь овоорсноор хөлөг онгоц хөмөрсөн ажээ. Дээрх хоёр хүн өөрсдийгөө “жирийн цагаачид бөгөөд хүний наймаачдын шахалтаар завийг жолоодсон” гэж мэдүүлсэн боловч ослоос амьд үлдсэн хүмүүсийн мэдүүлснээр, Малек өмнө нь Италид амьдарч байсан бөгөөд хөлөг онгоцны ахмад нь мөн ажээ. Малек хөлөг онгоц жолоодох туршлагагүй учраас осол гаргаж, олон хүний аминд хүрсэн гэж тэд мэдүүлжээ.

“Би Италид 2 жил 6 сар байсан. Би итали эмэгтэйтэй хамтран амьдардаг бөгөөд тэрбээр бага хүүг минь төрүүлсэн. Би түүнтэй гэрлэж, хүүхдээ хамтдаа өсгөхийг хүсч байна. Энэ бол үнэн. Би үргэлж үнэнийг хэлдэг. Би тэр даруй цагдаа нарт өөрийн жинхэнэ нэрээ хэлсэн, мөн “би бол зорчигч” гэж хэлсэн” гэж Малек шүүхийн шийдвэр гарахын өмнө хэлжээ.

Осолдсон завинд Гамби, Сенегал, Мали, Бангладеш, Зааны ясан эрэг болон Этиоп зэрэг улсын иргэдийг олноор нь тээвэрлэж байжээ.

Завинд 850 хүн сууснаас ердөө 28 хүн амьд үлдсэн байна. Хөлөг онгоцноос цогцсуудыг гаргасан аврагчдын ярьснаар “хүмүүсийг яг Освенцимийн хорих лагерийн галт тэргэнд чихдэг шиг чихсэн байсан” ажээ.

Эх сурвалж: www.TODAY.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.