Хөгжлийн банк 28.5 тэрбум төгрөгөөр оффис худалдаж авав

Монгол Улсын Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, ажлын байраа шинэчлэх тогтоол гаргажээ. Тодруулбал, Макс таурт оффисоо өөрчилж, Нэгдүгээр эмнэлгийн хажууд байрлах Худалдаа хөгжлийн банкны барилгаас 3294 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг 25.8 тэрбум төгрөгөөр худалдан авсан байна. Өөрөөр хэлбэл нэг м.кв-ийг 8652095 төгрөгөөр худалдан авчээ.

Хотын төв, зэрэглэл өндөр, стандарт шаардлага хангасан энэ тэр гээд ярих байх л даа. Гэхдээ л нэг м.кв-ийг арай л өндөр үнээр үнэлчихсэн юм биш биз. Хөгжлийн банк уг мөнгийг өөрийн халааснаас гаргаж байгаа бол гоншгохон зүйл алга. Даанч энэ мөнгө иргэдийн халааснаас гардаг учраас л хайран санагдав. Төрийн өмчийн маш олон барилгууд байдаг. Заримыг нь хувийн компаниуд түрээслэх нь бий. Эдгээр барилгуудаас төрийн өмчийн гэгдэх Хөгжлийн банкандаа авч өгөөд иргэдийн халааснаас 28 тэрбум төгрөг хэмнэх боломжтой байж дээ.

Гэвч тийм хүсэл манай түшээдэд, банкны ТУЗ-ийнхөнд байсангүй. Стандарт, шаардлага ярьж байгаад л дэлхийд ч ахадмаар үнээр талбай худалдаад авчихсан байна шүү дээ.

Үндэстэн агентлаг

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.