”Мөөм” биш мэргэжлийг нь гайхуулмаар…

9”Уулзахын хүслэн” нэртэй 2 дахь бие даасан цомгоо өлгийдөн авч, цомогтойгоо зэрэгцэн  Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн нэг өрөөг сэтгэл, зүтгэлээ шингээн тохижуулсан дуучин Х.Мөнгөнцэцэг олны талархлыг ихэд хүлээгээд буй. Тэрээр Дуурийн дуулаач мэргэжлээр СУИС-ыг дүүргэсэн ч хүсэл сонирхлоо даган зохиолын дуу руу урваж , багш нарынхаа урмыг хугалж байсан гэдэг. Гэсэн ч нийтийн дуу руу сэтгэл шулуудсан нь буруудаагүй гэдгийг уран бүтээлээрээ харуулахыг зорьдог учраас багш нар нь ойлгоно хэмээн учирлаж байсан.

25-р суваг телевизийн Дуэт “VS” Дуэль шоунд “Эмоци” продакшны жүжигчин Эзэнмөнхтэй хамтран “Эзэмдэгч” хэмээх баг бүрдүүлж, шоуны ялагчаар тодорсон адтай нэгэн.  Дуулахын зэрэгцээ жүжиглэх авьяасаа гайхуулаад авсан дуучин Х.Мөнгөнцэцэгийн тухай энэ үеэс  хүмүүс бүр ч их сонирхох болов.

Олны танил эрхмүүдийн хувийн амьдралыг хов жив болгогсод олон тул Х.Мөнгөнцэцэгийг ч бас тойрсонгүй. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай нутаг нуга нэг болохоор ч тэр үү дуучин, гишүүн хоёрыг холбон үе үе хэвлэлүүд шуугисан ч амжилт олоогүй. Дуучин бүсгүйн тухайд ганц бие ч гэсэн хувийн амьдралдаа хөнгөн хуумгай хандахыг хүсдэггүй “аав” шигээ ханьтай болно гэдгээ хэлдэг.

Нийтийн дуучин гэхээр л дээл малгай өмссөн нэгэн төсөөлөгддөг байсан нь нууц биш. Гэвч энэхүү нэгэн хэвийн байдлыг эвдэж, энгэр заамаа задгайлж, халуухан, секси хувцаслалт мөн хөхөөрөө олны нүдийг хужирлаад удаж байгаа. Саяхан л гэхэд дуучин С.Дэлгэрмөрөнтэй хамтран “Хайрын дээд хань минь ” дууг шинэчлэн дуулж үзэгчиддээ хүргээд буй. Ямар ч зүйлээс сайныг нь түрүүлж харахдаа маруухан талдаа зарим хүмүүс “Мөөм” –ийг нь хараад л шүүмжлээд авна лээ. Угтаа бол нийтийн дууны “гүнж” маань сапрон буюу хамгийн нарийхан хоолойтой учраас “хайрын дээд хань минь” дуунд тохирч байсан гэнэ лээ.

Залуу дуучин гэхэд уран бүтээлийн олз омог арвин яваа түүнийг “Мөөм” гэхээс илүү эзэмшсэн мэргэжил, ижий аав, нутаг ус нь чимдэг гэлтэй.

Эх сурвалж: Zone.mn

Д.Амирлан


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих