Нийслэлчvvд харангадах уу

-Улаанбаатар хот 2020 онд 310,4 мянган.метр.куб ус хэрэглэнэ-


Нийслэлчvvд хэдэн жилийн дараа усны гачигдалд орох нь гэсэн таагvй мэдээг албаныхан хэлж байна. Хэдийгээр ус сэргээгдэх баялагт ордог хэдий ч мєнх зvйл байдаггvйтэй адил єєрсдийн буруутай vйл ажиллагаанаас болж ийм ангал ойртож буйг анхааруулж байгаа хэрэг. Єнєєдєр нийслэлд нvд ирмэхийн зуур орон сууцны барилгууд баригдаж, тэр хэрээр хvн амын тєвлєрєл нэмэгдэж байна. Зєвхєн єнєєгийн байдлаар гэхэд 21 мянган барилга баригдаж байна гэсэн мэдээллийг статистикийн газраас єгчээ.

Єєрєєр хэлбэл, хот баруун тийшээгээ хєгжинє гэж нийслэлийн удирдлага хот тєлєвлєлтдєє суулгасан ч vнэн хэрэгтээ Туул голын эрэг дагуу, Зайсанд барилга илvvтэй тєвлєрєн баригдаж байгаа юм. Энэ хэрээр нийслэлчvvдийн ундны усны эх vvсвэрт аюул нvvрлэхээс гадна тэр хавийн орон сууцны оршин суугчид ус хангамжийн дутагдалд орох эрсдэл нvvрлээд байгаа гэнэ.

Уг нь Улаанбаатар хотыг анх тєлєвлєхдєє хvн амын єсєлтийн олон улсын дунджийг тооцсоны vндсэн дээр 500 мянга байхаар тооцож тєлєвлєлтєє хийсэн гэдэг. Хэдий усны нєєцийн асуудал vе vе сєхєгдєхєд амын тоо нэмэгдсэн ч ус хангамжийн тухайд асуудалгvй гэж УСУГ-аас мэдэгддэг ч цэвэр агаартай хэмээн иргэдийг татдаг Зайсангийн зарим шинэхэн орон сууцны хорооллын хувьд техникийн нєхцєл нь шийдэгдээгvй, гидрогеологийн судалгаа хийгээгvй шууд барьсан нь ийнхvv ирээдvйд устай, усгvй байх уу хэмээн асуулт дагуулах болжээ. Ялангуяа, Зайсан толгойн урд эгнээ, дээшээ уул руу орших орон сууцнуудын ус хангамжийн асуудал тун хэцvv гэнэ. Хэрвээ Зайсангийн орон сууцнууд ашиглалтад орж бvх оршин суугч нь орвол ус нь хvрэхгvй гэдгийг ч МХЕГ-ынхан хэлж байна. Харин барилгын зєвшєєрлийг хэрхэн олгодог талаар НЗАА-ны БХБТГ-аас асуухад “Угаасаа дэд бvтцийг нь хэрхэн яаж шийдэх vv гэж олон талаас нь судалгаа хийсний vндсэн дээр барилга барих зєвшєєрєл олгодог. Тэрнээс дураараа орон сууц барина гэж vгvй. Хэрвээ ус, дэд бvтцээ тєлєвлєж бариагvйгээс орон сууц борлогдохгvй тохиолдолд тухайн компани алдагдалд орно шvv дээ. Тийм тєлєвлєлтгvй юм гэж vгvй” хэмээв.
Гэвч тэнгэр газар шиг зєрvvтэй мэдээллээс хэн нь vнэн ярьж байгаа нь бvv мэд. Угтаа Зайсан гэлтгvй нийслэлийн ундны усны эх vvсвэр дээр барилга барилаа хэмээн хэдхэн жилийн ємнє хэл ам vvсч байсан. Vvний жишээ нь, ундны усны хамгаалалтын бvсэд барьсан БаянМонгол, Дvнжингарав орон сууцны хороолол. Уг нь, Усны тухай хуульд зааснаар “Усны эх vvсвэрvvдийн толгой барилга, насос, гvний тэжээлийн худгууд тєрийн ємч байх ёстой” гэж заасан. Гэвч ємч хувьчлалаар хувь хvмvvс, орон нутгийн ємчид шилжvvлсэн нь єнєєгийн ийм байдалд хvргэсэн гэж ч албаны зарим хvн шvvмжлэх нь бий. Тиймээс ч баригдах нь тодорхой болсон БаянМонгол, Дvнжингарав хорооллын ажил эхлэхээс ємнє хамгаалалтын бvсийг нь єєрчилєн шилжvvлсэн гэдэг.

Гэвч асуудал vvгээр дуусахгvй нь. Єнєєдєр цэвэр усны нэг худгийн хамгаалалтын бvсэд МCS групп жуулчны бааз барина хэмээн Туул голын татам эрэг дээр хоёр єндєр байшин барьж эхэлсэн байна. Хэдийгээр шилжvvлэн байршуулсан гэж байгаа ч хашаан дотроо єєр худаг гаргасан нь ємнєхєє эх vvсвэрээ бодвол гарц нь тийм ч сайн биш гэнэ. Vнэндээ цэвэр усны худгийг нvvлгэн шилжvvлэх гэж байгаа бол тєрийн ємч гэдэг утгаар орон нутгийн захиргаа шийдвэрээ гаргаад, дараа нь МХЕГ, БХБТГ, Усны газар, БОАЖЯ-наас хамтарсан улсын комиссын шийдвэрээр нvvлгэх эсвэл акталдаг байна. Гэтэл ТЄХ чихээ дарж суугаа нь хариуцдаг аж ахуйн нэгж байхгvй, тєрийн байгууллагын уялдаа холбоо ч муу байгааг илтгэнэ. Харин МХЕГ хєлєє хvрэх газарт энэ талаар асуудал тавьсан ч хvчгvйдсэн гэнэ.
Усны нєєц тарамдсан худгууд
Хэдийгээр хот хэдэн жилдээ усны хангамжийн хувьд асуудалгvй гэх боловч зуслан, гэр хорооллын иргэд хашаандаа худаг гаргаж байгаа нь бас л сєргєєр нєлєєлєх нэг vзэгдэл гэдгийг Усны газрынхан мэдэгдэж байлаа. Нэг худаг гаргахад 4-10 сая тєгрєгийн ханштай уг vйлчилгээ хамгийн эрэлттэй. Тус газарт бvртгэлтэй 275 компани байдаг аж. Гэвч бvртгэсэн тєдий боловч эдгээр компанийг стандартчилж, аттестатчилж, vнэхээр усны мэргэжилтэн, гидрогеологич байна уу, єрмийн машин техник нь шаардлага хангаж байна уу гэдэг нь эргэлзээтэй хэмээн МХЕГ-ын байцаагч vзэж байв. Учир нь, худаг гаргана хэмээн нvглийн нvдийг гурилаар хуурч иргэдийг хохироодог, мэргэжлийн бус хvмvvс ийм тєрлийн vйлчилгээ хийж байгаа нь нийслэлийн усны нєєцєд нєлєєлєєд зогсохгvй газар хєдлєлтєд нєлєєлєх аюултай гэнэ. Єєрєєр хэлбэл, гэр хороолол, зуслангийн айл бvр хашаандаа худаг гаргах нь ийм аюул дууддаг аж.

Гэвч манайд энэ талын судалгаа хийдэг байгууллага, эрдэмтэн, мэргэд ховор, зєвшєєрєлгvй энд тэнд гарган хєрсний усны балансыг алдагдуулж, гидрогеологийн тогтоцыг єєрчилж байгаа гэнэ. Нєгєєтэйгvvр, ямар ч шинжилгээгvй ус хэрэглэх нь хvний эрvvл мэндэд сєргєєр нєлєєлєхийг ч анхааруулж байлаа. Энэ бvх vйл ажиллагаанаас болж хот ундны усны эрэлд гарах уу.
Энэ асуултыг Хот тєлєвлєлт, зураг тєсєл, эрдэм шинжилгээний хvрээлэнгийн захирал Ц.Цахиураас тодруулахад “Улаанбаатар хотыг 2020 он хvртэл хєгжvvлэх ерєнхий тєлєвлєгєєний дагуу нийслэлийн хvн амын ундны усны эх vvсвэрийн єсєн нэмэгдэх хэтийн тєлвєєр 2007-2008 онд 180, 4 мянган.м.куб, 2010 онд 200,2 мянга, 2020 онд 310,4 мянган.метр.куб болно. Одоогийн байдлаар тєвийн ус хангамжийг “А”станц, vйлдвэрийн районыг “Б”станц, махкомбинатын ус хангамжийн эх vvсвэрийг “В”станц, дээд эх vvсвэрийн ус хангамжийн станц зэрэг газрын доорхи усны дєрвєн эх vvсвэрийн 175 гvний худгаас нийслэлчvvд ундаалдаг.

Гэхдээ тогтоогдсон нєєцийн дээд хэмжээ нь 248 000 м3хон ус олборлох бололцоотой нь жил бvрийн єсєн нэмэгдэж буй хэрэгцээг 2010 он хvртэл хангах боломжтой. Харин 2010 оноос цааших хугацаанд ус хангамжийн системд дутагдал бий болж, 2020 оны гэхэд нийслэлийн хvн ам нэг сая 360 мянга хvрч, орон сууцны олон хорооллууд олноор баригдахад ус хангамжийн найдвартай шинэ эх vvсвэр шаардлагатай болох юм” хэмээн хэлэв. Тэгэхээр ямар ч гэсэн хот цэвэр усны гачаалд хэдэн жилийн дараа орж магадгvй. Тиймээс ч холбогдох газрууд шинэ эх vvсвэрийн эрэлд гарч. Харин тэр болтол хотын А зэрэглэлийн газарт авсан хэмээн барилга байгууламжаа барьсаар байх уу. Эсвэл цагийн хуваарьтай цэвэр ус хэрэглэх цаг ирж байна уу.
Туул голтой хvйн холбоотой нийслэлчvvд
Vнэндээ анх Улаанбаатар хотыг байгуулахдаа тэгш сайхан газраас гадна хєндлєн гулд урсах Туул голыг тvшиглэн байгуулсан гэдэг. Тиймээс ч Улаанбаатар хотын усан хангамж бvхэлдээ Туул голын аллювийн хур тунадасны усаар тэтгэгддэг байна. Гэвч сvvлийн жилд Улаанбаатар хот орчимд голын ус улирлын чанартай хомсдол байнга ажиглагдах болсон гэнэ.

Тухайлбал, дєрєвдvгээр дvгээр сарын сvvлээр Туул голын усны тєвшин багасч, хотын усан хангамжийн эх vvсвэрийн орчимд ба тvvнээс дооших хэсэгт гол тасрах vзэгдэл ажиглагдаж байгаа талаар эрдэмтэд ярих болсон. Vvний гол шалтгаан нь уур амьсгалын єєрчлєлт ба хvний vйл ажиллагаа. Vvний нэг нь нєгєє л Туул голыг тvшиглэн байгуулагдсан орон сууц, хауснууд. Энэ хэвээрээ бид голтойгоо зvй бусаар харьцвал нийслэлчvvд нутаг сэлгэхээс єєр аргагvйд хvрнэ гэдгийг ч анхааруулдаг.

Тиймээс ч Туул голыг хамгаалахад “Туул-Сонгино” усан цэнэгт цахилгаан станц байгуулах, эхийг нь хамгаалалтад авч ойжуулах,моджуулах, ус бохирдуулсны хариуцлага нэхэхийг ч Туул голын сав газрын зєвлєл, Усны газраас шаардаж байгаа аж. Гэхдээ ганц усаар овоглосон тєр, тєрийн бус гэлтгvй БОАЖЯ, ЗТБХБЯ ч гэсэн анхаарч ажиллаасай.


URL:

Сэтгэгдэл бичих