Ухаалаг системийн сул тал буюу “тал 500 төгрөг”

asdasdАвтобусны компанийн захирлууд уурлаж, бухимдацгааж байна. Улмаар жилийн өмнө ажлаас нь халж байсан кондукторуудаа буцааж ажилд нь авч, хуучнаар үйлчилгээндээ гаргахаар төлөвлөж эхэлжээ.

Энэ нь сүр дуулиантай нэвтрүүлсэн ухаалаг систем, “Юу Мони” гэгчтэй холбоотой аж. Нийслэлээс иргэн бүрийг автобусны цахим карттай болгохоор нэлээд шахсан. Энэ ажил ч амжилттай явагдаж, иргэдийн дийлэнх нь автобусанд суухдаа карт уншуулдаг болчихоод байгаа.
Гэхдээ л 10000 төгрөг барьчихаад л яаж задлуулах уу гээд хуучин үеэсээ салж чадахгүй нэгэн байсаар л байна. Түүний хажуугаар ганц хоёр зуун төгрөг задаж байгаад мөнгөний хайрцаг руу шургуулчихдаг овжин гарууд ч амьдарч байна. Тэдний арга бүр нарийсч 500 төгрөгөө хоёр хуваагаад өглөө орой доо зорччихож байх жишээтэй.

Энэ нь нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж буй компаниудад хохиролтой байгаа аж. Тиймээс л ааш муутай кондукторуудаа ажилд нь гаргаж, олны дундуур шургадаг, тал мөнгөөр зорчдог туулайнуудтай хатуухан тэмцэх хэлбэрийг сонгохоор зэхэж байгаа гэх мэдээлэл дуулдлаа.

Татвар төлөгчдийн мөнгөөр оруулж ирсэн ухаалаг үйлчилгээ Монголд нэг жил ч болж чадалгүй албан үүргээсээ чөлөөлөгдөж, ааштай кондукторууд ажлаа гарах нь дээ.

Үндэстэн агентлаг


URL:

Сэтгэгдэл бичих