Ц.Сандуй ТҮЦ-нүүдийг нүүлгэх нь хувийн бизнесээ тэтгэх санаа юу

724112058df6cb2f5f960b118ae00005Нийслэлийн Засаг дарга Су.Батболд зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх хэрэгтэй гэдэг захирамж гаргасан тул захиамжийн дагуу ТҮЦ-нүүдийг ачиж, журмын хашаанд хийж байна. Уг ажлыг нийслэлийн өмчийн харилцааны газар хариуцаж байгаа бөгөөд газрын мэргэжилтнүүд нь хариуцаж нүүлгэж байгаа юм байна. Нийслэлд нийт 1170 ТҮЦ үйл ажиллагаа явуулдаг.  Тэдний 757 нь зөвшөөрөлгүй худалдаа эрхэлж буй аж. Иймд Нийслэлийн өмчийн харилцааны газраас тус ТҮЦ-үүдийг албадан нүүлгэхээр болсон. Газрын тухай хуулийн 57.3-т заасны дагуу  энэ сарын 1-ний өдөр бүх ТҮЦ эрхлэгчдэд гурав хоногийн хугацаанд газраа чөлөөлж өгөх тухай мэдэгдэл хүргүүлсэн байна. Мэдэгдэл хүргүүлснээс хойш 10 гаруй хоног хүлээсний эцэст албадан нүүлгэж байгаа.  Энэ сарын 13-наас эхлээд ихэнх түцийг нүүлгэжээ. Хамгийн инээдтэй нь хотын захиргааныхан хотын өнгө үзэмжийг гоё болгохын тулд нүүлгэж байгаа гэнэ. Гэтэл худалдаа эрхлэдэг олон хүмүүсийн амьдрал хэцүүдэж байгаа юм. Үүнийг Су.Батболд дарга бодолцож үзээгүй юм байна.

Ард түмний амьдрал ядуу, ажил олдохгүй, ТҮЦ-ээ ажиллуулж чадахгүй байдалд хүрэх нь хотын даргад ёстой нэг падлийгүй юм байна. Мөн хотын утаанаас илүү ТҮц-нүүд хотын өнгө үзэмжийг гутаагаад байгаа гэхээр хотод амьдардаггүй, барагтай бол утаагаар амьсгалаад байдаггүй, хотоос хол хээрийн агаарт тухладаг тансаг хүний араншин байхдаа.

Үүнээс гадна ТҮЦ-ний худалдаа эрхлэгчид Ц.Сандуй “Well mart”худалдааны төвийнхөө ашиг орлогыг тэтгэхийн тулд ийнхүү жижиг худалдаа эрхлэгчдийг хааж, боож байгаа гэж ярьж байна. Тэдний яриа ч үнэн байж болох юм. Угаас Ц.Сандуй хувийн баар цэнгээний газартаа орлого оруулахын тулд төрийн ажилчдыг өөрийнхөө бааранд баяраа тэмдэглэ гэдэг хүн шүү дээ.

Ер нь зээлнээ, зээлний хооронд жижиг худалдаагаар амьдралаа залгуулдаг жирийн ТҮЦ эрхлэгчидийн амьдралыг орвонгоор нь эргүүлсэнд ядхарсан иргэд ихэд гомдож буйгаа хэвлэлээр илэрхийлсээр байгаа. Даанч хотын дарга харгис хүн юм байна. ТҮЦ-нүүдийг холхон зайлуул гэдэг захирамж гаргачихсан.

Г.Наран

uls.mn


URL:

Сэтгэгдэл бичих