Орхон аймгийн хэмжээнд 2016 оны байдлаар онц хүнд ангилалын гэмт хэрэг 11 үйлдэгджээ

Дээрх хугацаанд үйлдэгдсэн онц хүнд ангилалын гэмт хэргийг төрлөөр нь судлахад хүнийг санаатай алах гэмт хэрэг 7 буюу 64 хувь, бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг 2 буюу 18 хувь, бага насны хүнийг хүчиндэх гэмт хэрэг 2 буюу 18 хувийг тус тус эзэлсэн дүнтэй байна.
Тус аймгийн прокурорын газраас 2016 онд үйлдэгдсэн онц хүнд гэмт хэргийг түргэн шуурхай, үндэслэлтэй шийдвэрлэхэд онцгойлон анхаарч, хяналт тавин ажилласнаар 11 хэргээс 10-г шүүхэд шилжүүлснээс 9 хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн ба 1 хэрэг шүүхийн шатанд хэлэлцэгдээгүй, 1 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгаж байна.
URL: