ХААН банк хэрэглэгчийнхээ данснаас хулгай хийж байна гэв

Банкны үйлчилгээ бол хэрэглэгчдэд хариуцлагатай үйлчилгээ үзүүлэх ёстой. Гэтэл ХААН банктай холбоотой иргэдийн гомдол ер тасрах янз алга. Ямартаа л нэгэн хэрэглэгч “ХААН банк хэрэглэгчийнхээ данснаас хулгай хийж байна.

Мобайлаас мөнгө шилжүүлэх бүрт 4-5 мянган төгрөг сох дутаж алга болчихоод байна.Лавлах нь хулгайн үйлдлээ тайлбарлах боломжгүй гэсэн” хэмээн сошиал хуудаснаа бичсэн байна.

15645286_1830476180526588_857476297_n

Ер нь ХААН банкныхан хариуцлагагүй үйлдлээ хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй.  “Хаан банк”-ны харилцагч Д.Анхбаяр гэх хүний данснаас хоёр сая төгрөг ор, мөргүй алга болсон асуудал ч гарч байсан. Түүний дансанд хоёр сая төгрөгийн орлого орсон ч 40 минутын дараа зарлага хэлбэрээр гарсан байдаг. Хоёр сая төгрөгийн зарлага хаашаа, яаж гарсан шилжсэн талаар буюу данснаас нь мөнгө гэнэт алга болсон асуудлаар харилцагч Д.Анхбаяр Хаан банкинд өөрийн биеэр хандан асуухад “Хэн рүү, ямар утгатай гүйлгээ хэдэн цагт хийгдсэн нь мэдэгдэхгүй байна. Бид шийдэж мэдэхгүй учир цагдаад ханд” гэх хариуг өгсөн байдаг.

583vcm4djkajulgln5lci1vga3-768x638

Харилцагчдынхаа дансны гүйлгээг хянаж мэдэхгүй юм бол банкны үйлчилгээ үзүүлэхийн шаардлага ер нь байдаг юм уу, ХААН банкныхаан.

index-2

За мөн ХААН банк  бэлэн мөнгөний машин буюу АТМ-ээр дамжуулан иргэдийн мөнгөнөөс хумсалдаг тухай асуудал байна.  Тодруулбал тухайн иргэн хэдэн төгрөг авахаас хамаарч  гүйлгээ болгоноос 200 төгрөгний шимтгэл авдаг болж. Зарим тохиолдолд гүйлгээ бүрээс 400 төгрөгний шимтгэл авч байгаа гэдгийг иргэд хэлсээр ирсэн. Ингэж шимтгэлээ өөрсдөө тогтоож иргэдээс дур зоргоороо мөнгө  авч байгаа нь үйлчлүүлэгчдийн бухимдлыг ихэд төрүүлж байна.

ХААН банк ер нь энэ янзаараа хэрэглэгчдээ алдаад таарах вий!

Эх сурвалж: Шуурхай.мн


URL:

Сэтгэгдэл бичих