О.СОДБИЛЭГ: ПРОПОРЦИОНАЛ ТОГТОЛЦОО ГЭЖ ЮУ ВЭ?

Улстєрч О.Содбилэгтэй ярилцлаа. Тэрээр хэд хоногийн ємнє сонгуулийн тогтолцооны талаар єєрийн дэвшvvлсэн саналаа хэвлэл мэдээллээр илэрхийлж байсан. Харин энэ удаа сонгуулийн пропорционал тогтолцооны талаар тvvнээс асуусан юм.

-Саяхан хэвлэл мэдээллээр сонгуулийн хуулийн талаар vзэл бодлоо илэрхийлсэн ярилцлага чинь гарсан байсан. Тэр талаар жаахан тодруулж асууя гэж бодож байлаа.
-Миний хувьд улс тєрд болж байгаа зєв бус vзэгдлvvдийг харсаар ирсэн. Гэвч єнєєдєр бид сонгох, сонгогдох эрхийн дагуу явагдах сонгуулийн системийн хамгийн гол хэсэг болох сонгуулийн тогтолцоог ард тvмэнд ил тодоор тайлбарлаж, ойлгуулахгvйгээр хэлэлцэж байгааг залуу хvний хувьд улс тєрд сvvлийн таван жил идэвхитэй оролцож байгаагийн хувьд дуугарахаар шийдсэн юм.
-Тэгвэл сонгуулийн пропорционал тогтолцооны талаар жаахан дэлгэрvvлээд яриач?
-Одоо яригдаж буй 48:28 болон 38:38 эсвэл миний дэвшvvлж байгаа 50:26 гэсэн хувилбаруудаас эхний тоо нь мажоритар, дараагийн тоо нь пропорционал суудлын тоог илэрхийлж байна гэсэн vг. Тэгэхээр одоо тайлбарлах пропорционал тогтолцоо нь миний ярьж байгаа 26 суудлын талаар юм. Пропорционал тогтолцоо бол сонгуульд єрсєлдєж байгаа намуудын ялалт нь тойрог болон нэр дэвшигчдээс хамаарал багатайгаар УИХ-д тєлєєлєл нь тусгагдахыг хэлж болно. Пропорционал тогтолцооны гурван хувилбарыг тус бvрд нь анализ хийж харьцуулсан миний хvснэгтийг танай сонинд єгье.
Нэгдvгээр хувилбараар намуудаас нэр дэвшигчид орон даяар нэгтгэсэн нэг тойрогт сонгуульд орж єрсєлдєж, сонгогчид сонгож байгаа хvмvvсийнхээ нэрийг дугуйлна. Хамгийн их санал авсан эхний 26 нь УИХ-ын гишvvн болно. Энэ тогтолцоогоор сонгууль хийхэд нєхєн сонгууль явуулдаггvй. Харин сонгогдсон гишvvдээс хэрэг тvвэгт орооцолдож, шоронд орох, эрvvл мэнд муудах, бvр ертєнцийн мєнх бусыг vзэх тохиолдолд УИХ-ын гишvvний оронд хэн болох вэ гэдэг анхаарах асуудал.
-Тэгэхээр УИХ-ын гишvvний аюулгvй байдлын талаар гарцаагvй яригдаж таарна. 27-д орсон хvн бол ємнєє байгаа 26-гийн хэн нэгнийг замаасаа холдуулах юм хийж ч мэднэ гэсэн vг vv?
-Тийм энэ эрсдлийг гарцаагvй тооцож vзэх хэрэгтэй. Сонгуулийн саналын дvн хоёр намын хувьд маш ойрхон, ердєє л ганц хvнээр зєрvvтэй байлаа гэж тєсєєлье л дээ. Тэгтэл ялсан намынх нь хоёр хvн ямар нэг байдлаар УИХ-ын гишvvний vvргээ биелvvлэх боломжгvй болоход 27-28 дээр байгаа нэр дэвшигч автоматаар УИХ-д орж ирнэ.
Vvргээ биелvvлэх боломжгvй болсон хоёр хvн ялсан намынх, харин нєхєж орж байгаа хоёр нь ялагдсан намынх байх юм бол засгийн эрх шууд нєгєє намд шилжиж таарах нь. Энэ тохиолдолд нэ-гэнт эхэлсэн бодлого єєрчлєгдєж, эрх баригч, сєрєг хvчний байр автоматаар солигдоно гэсэн vг. Тэгэхээр пропорционал тогтолцоогоор сонгууль явуулна гэж дайраад байгаа Ардчилсан нам энэ бvхний хариуцлагыг хvлээх ёстой. Бодит байдал дээр намуудын санал ойр гарах юм бол энэ мэт юмыг зориудаар хийх, гадны нєлєє орохгvй гэх баталгаа байхгvй шvv дээ.
-Хvснэгтийн хоёрдугаар хувилбар руу оръё. Энэ тохиолдол нь ямар давуу, сул тал байна вэ?
-Ямар ч нэр дэвшигч байхгvй пропорционал хувилбар. Гэхдээ энэ хvснэгтийг 50:26 гэдэг хувил-бараар холимог тогтолцоогоор сонгууль явуулсан тохиолдолд яах вэ гэдэг байдлаар илэрхийлснийг анзаарч байгаа байх. Хоёрдугаар хувилбарт нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтыг сонгогчид харж дугуйлахгvй, зєвхєн намд саналаа єгнє. Намын шийдвэр гаргах байгууллага Бага хурал, Удирдах зєвлєл, VЗХ ч юм уу хvмvvсийнхээ нэрийн жагсаалтыг гаргаад, санал авсан хувь харьцаагаараа аль нам УИХ-ын хэдэн гишvvнтэй болох нь шийдэгдэнэ гэсэн vг. Гэхдээ энэ тохиолдолд сонгуулийн зардал бас л нэмэгдэнэ. Саналын хуудас мєн л нэмэгдэж, тооллогын зардал, ажиллах хvн хvч, цаг хугацаа гээд бvгд л нэмэгдэж таарна. Бас нєхєн сонгууль байхгvй. Энэ тохиолдолд аль нэг намын хvн УИХ-ын гишvvний vvргээ биелvvлж чадахгvй боллоо гэхэд тухайн нам нь дараагийн хvнээ єєрсдийн намын шийдвэрээр УИХ-д оруулж ирнэ гэсэн vг.
-За тэгвэл таны гурав дахь хувилбарыг сонирхъё?
-Нэр дэвшигч байхгvй, намууд нь жагсаалтаа гаргана. Пропорционалаар сонгогдох 26 суудлын тухайд нам, эсвэл нэр дэвшигчид санал єгєхгvй. Харин нєгєє можаритор тогтолцоогоор санал єгч байгаа 50 суудлынхаа авсан тоог хувилаад пропорционал системийн 26 суудлынхаа хэдэн хувийг аль нам нь авах вэ гэдгээ шийднэ. Энэ тохиолдолд сонгуулийн зардал гарахгvй. Тухайлбал, дээрх 50 суудлын 51 хувийг МАН авлаа гэхэд нєгєє 26-гийнхаа 51 хувийг мєн авна гэсэн vг. Энэ хувилбар дээр нєхєн сонгууль бас байхгvй, тухайн нам нь дараагийн хvнээ нєхєж орлуулаад явна гэсэн vг. Ийм гурван хувилбар байж болох юм гэж би энэ хvснэгтээр танилцуулж байгаа юм.
-Таны “жерримандеринг” гэсэн нэр томьёолол олны анхаарлыг татах боллоо?
-Ардчилсан намынхан пропорционал тогтолцоогоор сонгууль явуулна гээд зvтгээд байгаа мєртлєє vvнийг ингэж тайлбарлаж ард тvмэнд ойлгуулахгvй байгааг нь би Жерримандеринг буюу “Єєрсдийнхєє эрх ашгийн тєлєє бодит байдлыг ард тvмэнд мэдvvлэлгvй хуулийг єєрчилж, пропорционал болговол єєрєє дахиад гарчихна гэж зvтгvvлээд байна” гэж харж байна. Тvvнээс биш vр дагаврыг нь бас ярьж тайлбарлах хэрэгтэй. Мажоритар тогтолцооны хувьд бол бид сайн мууг нь мэднэ, олон удаа сонгууль явуулаад vзчихсэн шvv дээ.
-Таны хувьд тэгээд аль хувилбарыг нь дээр гэж vзээд байгаа юм бэ дээ. Ямар ч гэсэн єнгєрсєн долоо хоногт хэвлэлээр гарсан ярилцлагуудаас харахад холимог тогтолцоо л харагдаж байсан?
-Нэгэнт пропорционал элемент заавал оруулах ёстой гэж vзэж байгаа єнєєгийн нєхцєлд хvснэгтийн гурав дахь хувилбарыг арай дээр гэж бодож байна. Тэгэхээр тооны хувьд 50:26, хvснэгтийн бол гурав дахь хувилбар л юм даа. Ардчилсан нам мажоритар тогтолцоо мєнгє их зарцуулдаг, пропоционал тогтолцоо мєнгє бага зарцуулдаг л гэж ярьж ард тvмэнд ойлгуулж байгаа. Тэгвэл гурав дахь хувилбар тэдний хvссэн мєнгєгvй сонгуулийн хувилбар нь гэсэн vг.
-Пропорционал тогтолцоог нэлээд судалсан хvний хувьд энэ тогтолцоогоор, тэр дундаа таны хамгийн эрсдэлтэй гэж vзэж байгаа хvснэгтийн нэгдvгээр хувилбараар сонгууль хийсэн улс орон байна уу. Бодит эрсдэл нь юу байна, жишээ баримт дурдаач?
-Судалж vзэхэд яг нэгдvгээр хувилбараар сонгууль явуулсан улс орон маш цєєн байдаг юм билээ. ОХУ гэх мэт орнууд байгаа. Хоёр дахь хувилбараар БНСУ орон нутгийн сонгуулийн зарим тойргийн сонгуулиа хийж байна. Гурав дахь хувилбараар бол Герман, БНСУ байна. БНСУ–ыг жишээ татвал парламентын гишvvдийнхээ 78 хувийг можаритор тогтолцоогоор, 22 хувийг пропоционал тогтол-цоогоор сонгодог.
-Та саяхан хэвлэлд єгсєн ярилцлагандаа 2012 оны УИХ-ын сонгуулиар Орхон аймгаас нэр дэвшинэ гэж ярьсан. Бусад нэр дэвшигчид дэвших сонирхлоо илэрхийлээгvй байхад, та яагаад ийм эрт зоригтой зарлав?
-Би єнєєдєр Монгол улсын иргэний хувьд Орхон аймгаас нэр дэвших шийдвэрээ нийтэд хэлэх нь зvйтэй гэж бодсон юм. Гэм хэрэг хийсэн мэт гэтэж нуугдаж байж байгаад сонгуулийн vеэр гэнэт хэт идэвхижин гарч ирээд ард тvмний тєлєє ийм юм хийнэ гэж амлах нь буруу гэж би боддог. Харин ч би єєрийнхєє нэр дэвших шийдвэрийг орой зарлаж байна гэж бодоод байгаа. 2012 оны сонгууль хvртэл орхончууд намайг таниж мэдэж, туршин vзэж, хамтран ажиллах боломжийг судлаасай гэж би хvсч байна.

ardchilal


URL:

Нэр: Paulina Ospital Огноо: 13 November 2019

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.