Нөхөр маань С.Зориг агсныг хөнөөх нь битгий хэл амиа алдсан мэдээг нь гэртээ зурагтаар үзэж байлаа

1482377794585b4a425dc37Ардчиллын алтан хараацайнуудын нэг С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэргийн шүүх хурал өнөөдөр үргэлжилнэ. Өчигдөр эхэлсэн шүүх хурал өдөржингөө хуралдсан ч цаг орой болсон тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 234.2-т зааснаар “Шүүх хуралдааныг өдрийн цагаар, амрах зайлшгүй шаардлагатайгаас бусад цагт тасралтгүй явуулна” гэж заасны дагуу өнөөдөр үргэлжлүүлэхээр болсон юм.

Шүүх хуралд Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.1, 91.2.4, 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.16 гэсэн зүйл заалтаар шүүж байгаа юм.

Гэвч шүүгдэгч Б.Содномдаржаа болон Т.Чимэгээ нарын ар гэрийнхэн уг зүйл заалтуудыг хүлээн зөвшөөрөхгүй. Хэлмэгдүүлж байна хэмээн үзэж байгаа. Учир нь хүн амины хэргээр шоронд ял эдэлж байсан Ц.Амгаланбаатар нь хэрэг наймаалцаж, тэднийг гүтгэсэн хэмээн үзэж байгаагаа илэрхийлсээр байна.

Энэ талаар Б.Содномдаржаагийн эхнэр Г.Энхбаяртай ярилцлаа. 

-Та анх нөхрийгөө энэ хэрэгт холбогдсоныг яаж мэдсэн бэ?

-Ц.Амгаланбаатар л миний нөхрийг энэ хэрэгт гүтгэлээ. Ц.Амгаланбаатар хүн амины хэргээр шоронд ял эдэлж байсан. Шоронд байхаасаа л миний нөхөр лүү байнга мессеж бичиж дарамталдаг байсан.

-Ямар учраас дарамталдаг байсан юм бэ. Хувийн өс хонзонтой юу. Тэгээд юу гэж мессеж бичих үү?

-Шоронд эргэж тойрсонгүй гэж л их өс санадаг байсан юм шиг байгаа юм. Тэгээд байнга чамайг ална, эхнэр хүүхдийг чинь хэн ч биш болгож чадна шүү. Чамайг ямар ч аргаар хамаагүй ийм газар авчирна. Ямар байдгийг нь мэдээрэй гэхчлэн мөнхийн мессеж бичиж дарамталдаг байсан. Тэр ч хэлсэн үгэндээ хүрэх шиг боллоо. Бид нар уг нь тухай бүрт нь цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, шалгуулахыг хүсдэг байсан. Ирсэн мессеж бүрийг нь хэвлээд цагдаад өгдөг байсан. Гэвч цагдаагийнхан шоронд байгаа хүн яав л гэж ерөөсөө тоогоогүй. Гэтэл эцэстээ ийм аймар байдалд хүрчихлээ. Үнэхээр гомдолтой байна. Надруу хүртэл нэг удаа мессеж бичихэд нь би айгаад тэр дугаараа ахиж бариагүй.

Удалгүй манай гэрийн гадаа хар машин байнга зогсдог болсон. Тэгээд л нөхрийн утас дуугараад Ц.Амгаланбаатар залгаад “Чи ОО орж байна уу, одоо л ажлаасаа ирж байгаа юм уу, юундаа хөшигний цаанаас гөлөлзөөд байгаа юм” гээд л хийсэн үйлдэл бүрийг нь нэг бүрчлэн хэлдэг байсан. Шоронд байгаа хүн ингэнэ гэдэг аймшигтай байгаа биз дээ. Тэгэхээр л Ц.Амгаланбаатар хэрэг наймаалцсан нь тодорхой байгаа юм.

-Тэгээд хэзээнээс хэрэгт холбогдуулж шалгасан юм бол?

-Өнгөрсөн оны наймдугаар сарын 31-ний өглөө хүүхдүүдийнхээ сургууль цэцэрлэгийн юмыг бэлдэхээр гарсан юм. Гэтэл нөхөр маань гэнэт алга болчихсон. Би гайхаад баахан хайсан боловч олоогүй. Харин хүмүүс “Хүүе нөхрийг чинь машинтай баахан хүмүүс аваад явчихлаа” гэж хэлсэн. Тэгээд гайхаад дүү нарыг нь дуудаад цагдаагийн байгууллага дээр очсон боловч олоогүй. Харин тав дахь өдөр нь хотод цагдан хорих төвд саатуулагдаж байгааг нь олж мэдсэн.

Уг нь баригдаад явсан өдөр нь л тагнуулын 10 гаруй машин манай гэрт нэгжлэг хийгээд явсан. Манай хадам аавынхыг хүртэл нэгжсэн. Гэвч нөхрийгөө хаана байгааг тав хоногийн дараа мэдэж байсан. Нэгжлэг хийснийхээ дараа “нөхрийг чинь орой буцаачихна” гэсэн хэрнээ л өдийг хүртэл суллаагүй. Энэ хэрэг төрийн нууцад хамааралтай хэрэг учир юу ч ярьж болохгүй гэсээр байгаад өнөөдөр нөхцөл байдал иймдээ туллаа.

-Ц.Амгаланбаатарыг хэр сайн мэддэг юм бэ?

-Манай хамар хашаанд л байсан. Тэгээд хүн амины хэргээр ял авсан юм билээ. Гэтэл шоронд хоригдож байгаа хүний үгээр үг хийлээ. Ахынхаа авгайг хүртэл гүтгэчихлээ шүү дээ.

-Б.Содномдаржааг хэрэг хийснийг хөдлөшгүй баримтаар тогтоосон гээд байгаа шүү дээ?

-Хутга мутга гэж юу байхав дээ. Өөрөө ч гэсэн энэ хэрэгт гүтгүүлж байна. Их гомдолтой байгаагаа хэлсэн.

-Ер нь хэрэг гардаг шөнө яг хаана байсан юм бол. Та мэдэх үү?

-Аав ээжтэйгээ хадланд байсан. Тэгээд хадлангаасаа ирээд ээж будаатай цай хийгээд бид хэд телевизороо үзэж байтал мэдээгээр С.Зориг бусдын гарт амиа алдлаа гэх мэдээ гарч байсан шүү дээ. Тийм байтал л нөхрийг минь тэр хүнийг алсан гээд байх юм.

-Нөхрийнх нь биеийн байдал хэр байна?

-Тааруу байна. Сэтгэл санаагаар ч гэсэн их унасан байна. Миний хүүхдүүд 1-11 насны дөрвөн хүүхэд байна. Бага нь аавыгаа хоригдсон хойгуур төрсөн. Хүүхдүүд минь хүртэл аавыгаа нэхээд хэцүү байна. Манай хүн чинь мөрөөрөө даруу төлөв хүн шүү дээ.

Нөхрийг чинь ийм хэрэгт гүтгэсэн Ц.Амгаланбаатарт үнэхээр гомдолтой байна. Хуулийнхан үнэн зөвийг нь олж тогтоогоосой гэж чин сэтгэлээсээ хүсч, гуйж байна. Ц.Амгаланбаатар хоёр хүнийг гүтгэж байгаа юм шиг боловч ард нь хэчнээн хүнийг хохироож байгаагаа мэдэхгүй байна.

Мөн энэ хэргийн цор ганц гэрч болох Б.Булган шүүх хуралд яагаад оролцохгүй байгааг үнэхээр гайхаж байна.

Б.Чимэг 

Шүүх хурлын тухай цаг тухайд нь шуурхай мэдээлэх болно.

 

http://www.zaluu.com/read/e0cgehag

 


URL:

Нэр: xa Огноо: 26 December 2016

xe

Нэр: АН-н ахмад Огноо: 3 January 2017

Гэрчүүд гэх 10 хүн хэн хэн бэ өөрсдөө хаана байдаг хүмүүс вэ Аман зурагт халимаг нь зөрж байна Нэгэн даруухан залуу нэлээд хэдэн өдөр Зоригийн байрны ойролцоо байгаад байсныг гэрчлэгчид хэлж буй хугацаа Содномдаржаагийн мэдүүлгийн хугацаа зөрүүтэй “Даруухан” залуугийн эргэлдээд байх хугацаанд Содномдаржаа гэртээ Эрдэнэт хотод байсныг гэрчилсэн баримтыг яагаад авсангүй вэ Шүүх хуралд орохын өмнө тэдэнд ямар тариа хийсэн бэ Тэр тариаг дахин дахин хийхгүй бол толгойны нь өвчин намдахгүй байсан гэх. Энэ нь манай хуулийн хамгийн энэрэнгүй ардчилсан хэм хэмжээ гэсэн харгалзагч хэрэгт орох вийдээ. Илүү дутуу юм ярих ч аймшигтай шүүдээ анхаарах.

Сэтгэгдэл бичих