Улаанбаатарт Хятадын туг мандах ёстой гэж хэлсэн Роберт Куок “Энержи ресурс”-ээр халхавч хийн Тавантолгойд орж ирэх үү?

6317

Тавантолгойн 51 хувь хуулиараа төрийн мэдэлд үлдэх учиртай. Гэтэл үндэсний хэмээх тодотголтой, уг чанартаа бол харийнхантай түншилж ирсэн  MCS-ийнхэн төрийн мэдлийн 51 хувьд эзэн суухаар боллоо гэх мэдээлэл гарах болов. Тэгэхээр одоо бид  Монголиан Майнинг Корпорацийн ард байдаг гадныхны ашиг сонирхлын асуудалд дахин анхаарал хандуулах хэрэгтэй болж таарч байна. Тухайлбал, “Керри” группыг үндэслэгч, дэлхийн тэрбумтнуудын жагсаалтын 61 дүгээрт бичигддэг Роберт Куок хэмээх 90 дөхсөн хужаа өвгөн Монголиан Майнинг Корпорацийн эздийн нэг гэгддэг билээ. 100 жилийн өмнө Хятадын Фужиань мужаас цагаачлан ирсэн хятад хүний хүү тэрбээр Малайзын хамгийн баян хужаа гэх тодотголтой. Өдгөө Хонгконгд амьдардаг. 1961 оноос эхлэн Энэтхэгийн Засгийн газартай хүч хавсран авсан хямдхан элсэн чихрийг үнэ өсгөн борлуулж анхныхаа том мөнгийг хийж байсан тэрбээр  өдгөө Малайзийн элсэн чихрийн зах зээлийн 80 хувийг хянаж, дэлхийн нийт үйлдвэрлэлийн 10 хувийг атгадаг. Тэгвэл түүний замналаас үлгэр дууриал авч ирсэн MCS групп 2000 оноос хойш зарлагдсан нийт тендерийн 84 хувийг авсан байдаг.

d51d8f80f44dbd0ebig

Роберт Куокийн мэдэлд Хятадын “China`s Citic Pacific” группын 12.5 хувь, Малайзийн телевизүүдийн 18 хувь, Францын элсэн чихрийн “Sucden Кеrri International” компаний 30 хувь, дэлхийн өдөр тутмын хамгийн том хэвлэлийн нэг “South China Morning Post” сониныг эзэмшдэг “News Corp.” компаний 35 хувь, Германы Гамбургт төвтэй нефтийн компаний 67 хувь, дэлхий даяар сүлжээтэй “Shangri-La” зочид буудлууд жилд 200 орчим сая долларыг түүн рүү урсгадаг бол Монголын MCS-ч түүний угжнуудын нэг гэхээр бас овоо нэгэн. Тэрбээр улс төрийг капиталчлах(санхүүжүүлэх) замаар удирдаж болно гэж сургадаг. Хонгконг, Макаог эх газрын Хятадтай нэгтгэх үйлст онцгой гавъяа байгуулсан гэж БНХАУ-ын төрийн дээд одон медалиар шагнагдсан. “Хонгконг, Макаогийн дараа Тайпэй, Улаанбаатарт хятадын туг мандах ёстой” хэмээх алдарт үгээ Хонгконгийг нэгтгэсэн баярын дайллага дээр хэлж байсан нэгэн.

Түүнчлэн Ройтерс агентлаг Хонгконгийн биржид бүртгэлтэй хамгийн анхны Монгол компани “Mongolian Mining Corp” нь коксжих нүүрсний олборлолт явуулдаг “QGX Coal” компанийг 464 сая ам.доллараар худалдаж авахаар тус компанийн дийлэнх хувийг эзэмшдэг “Kerry Group”-тэй тохиролцсон талаар,  “Kerry Group” нь 2008 онд “QGX”-ийн 90 хувийг 259 сая ам.доллараар худалдан авч байсан бизнесмэн Роберт Куокийн холдинг компанийн салбар хэмээн мэдээлж байсныг эргэн сануулахад гэмгүй. Тэгэхээр Монголын толгой компанид том оролцоотой тэрбумтан  хужаа өвгөн  болоод монголын тэрбумтан хоёрын хооронд нарийн ширийн холбоо байдаг гэх мэдээлэл гарч байсан байдаг.

Уг нь Энержи ресурс, Шинхуа, Сумитомотой хамт 49 хувь дээр орж ирэх тухай л бид ярьж байсан. Гэтэл ингээд 51 хувьтай холбоотойгоор яригдаж эхэлж байгаа нь анхаарал татсан асуудал юм.

Эх сурвалж: Шуурхай.мн


URL:

Нэр: Earl Kahill Огноо: 26 December 2019

You can certainly see your enthusiasm in the work you write. The world hopes for even more passionate writers like you who are not afraid to say how they believe. Always go after your heart.

http://88.197.53.66/index.php/User:IeshaBlamey1

новый каталог одежды от магазина оджи girls

женские очки кошачий глаз белые черными линзами 1 6416бордовые замшевые туфли с ремешком на толстом каблукевесна 2019 стильные женские туфли для весеннего сезонапусеты c бриллиантами 0

Нэр: womens deep v neck sheer lace romper roawe Огноо: 21 February 2020

womens deep v neck sheer lace romper roawe

saucony excursion tr7 womensgiuseppe zanotti gold silver leather no heel platforms wedges size us 8.5 regularchanel netted lace overlay peeptoe slingback sandals size 38miu miu wedge sneaker

Сэтгэгдэл бичих