Bloomberg: Баянхошуу дэлхийн хамгийн хорт утаатай бүс

4482095585cd8aecd5cf01Bloomberg агентлагт Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдол, хорт утааны хэмжээ туйлдаа хүрсэн талаар онцлон нийтэлжээ. Нийтлэлийг товчлон хүргэе.

Та дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой орныг Хятад гэж боддог бол энэ нь эндүүрэл юм. Учир нь тэдний хойд хөрш Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлын хэмжээ Бээжингийн хорт утааг хэд дахин давахаар үзүүлэлттэй байна.

Жилээс жилд хорт утааны хэмжээ нэмэгдэж байгаагаас Улаанбаатар хотын агаарын чанарын үзүүлэлт Бээжингээс тав дахин бохирдолтой, агаар дахь нарийн ширхэгт тоосонцрын түвшин 80 дахин илүү байгаа юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тогтоосон энэхүү үзүүлэлт маш хурдтай нэмэгдэж байгааг анхааруулж байна.

Улаанбаатар хотын агаарын бохирдлын хамгийн том шалтгаан бол ядууралтай шууд холбоотой. Агаарт хүрэн манан татуулж буй борчуудын хороололд ахуйн дулааныг хангахын тулд түүхий нүүрс шатааснаас ялгаруулж буй хорт утаа Улаанбаатарын амьжиргааны түвшин асар дор байгааг харуулдаг. Монгол Улсад шинээр цахилгаан станц барих шаардлага зайлшгүй тулгарч байна.

Иргэд хорт утааг бууруулахыг эрх баригчдаас шаардах үүднээс энэ сарын 26-нд нийслэл хотынхоо төв талбайд олон нийтийн эсэргүүцлийн цуглаан зохион байгуулах аж.

Өдгөө Улаанбаатар хотын агаар дахь хамгийн бохирдол ихтэй бүсээр Баянхошуу орчим нэрлэгдлээ. Тус газар PM2.5 буюу нарийн ширхэгт тоосонцрын түвшин нэг куб метр тутамд 1985 мкг буюу ДЭМБ-ийн тогтоосон агаар мандал дахь эрүүл ахуйн үзүүлэлтээс даруй 800 дахин их байна. Нэг үгээр хэлэхэд Баянхошуу бол дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой бүс нутаг ажээ.

Эх сурвалж: time.mn

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.