Далай ламыг 100 эрхэмд нэвтрүүлэгт оруулжээ

1201612231482476052Далай лам Монгол айлчилж, сүсэгтэн олонтой уулзаж, сургаал номлолоо номлоод буцсан билээ. Тэгвэл энэ айлчлалтай холбоотойгоор Хятад улс манайд хатуурхаж, Гадаад хэргийн сайд уучлал хүртэл гуйгаад байгаа. Мөн дахиж Далай ламыг Монголд нэвтрүүлэхгүй гэж ам өчгөө өгөөд буй.

Тэгвэл Далай ламыг Монголд айлчлах үеэр “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн зочноор оруулсан бололтой. Учир нь найруулагч Б.Баатар твиттер хуудсаараа дамжуулж “Мөнгө гуйхын эрхэнд тусгаар улс гэдгээ мартав. За яахав, сураагүй юм биш. Зээлээ авчихаад 100 эрхмээ дуусгана даа” хэмээн жиргэж, Далай ламыг нэвтрүүлэгт оролцуулж байгаа зураг оруулжээ.


URL:

Сэтгэгдэл бичих