Хаш чулуун саунд зөвшөөрөлгүй автомат тоглоом тоглуулж байжээ

5cf57b858900c934074946c0a3b9979dЦагдаагийн байгууллагаас Улаанбаатар хотын хэмжээнд хууль бусаар, тусгай зөвшөөрөлгүйгээр автомат тоглоомын газар ажиллуулдаг газруудад 2016.11.22-29-ний өдрүүдэд шалгалтын ажлыг явуулсан. Улмаар хууль бусаар, тусгай зөвшөөрөөгүйгээр автомат тоглоомын үйл ажиллагаа явуулж байгаа 25 газрыг шалгаж, харьяалах прокурорын зөвшөөрлөөр 19 газрын автомат тоглоомын 149 ширээ бусад эд зүйлийг хураан авсан байдаг.

Тэгвэл үүн дээр Хаш чулуун саун нэмэгдэж байна. Өөрөөр хэлбэл тус саун ямар ч зөвшөөрөлгүйгээр автомат тоглоом тоглуулж байсан ажээ. Тиймээс тус газрын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоон цагдаагийн байгууллагаас шалгаж эхлээд байгаа юм.  Тус газрыг Эрүүгийн хуулийн 234-д заасан үндэслэлээр шалгаж байгаа. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 234.1-д “хуулиар хориглосон  мөрийтэй тоглоом тоглосон, түүнийг зохион байгуулсан  бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг  таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн төгрөгөөр торгох, эсхүл 1-3 сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж заасан.  Өөрөөр хэлбэл автомат тоглоомын газар ажиллуулдаг этгээдүүдийг хууль зөрчсөн гэж шүүхээс үзвэл дээрх төрлийн ял оногдуулах юм.


URL:

Сэтгэгдэл бичих