Мобикомын ГАЦАЛТ …

mooobiiiiiМобикомын хэрэглэгчдийн утас өнөөдөр өглөөний 11.00 цаг орчмын үеэс утсаар ярьж болохгүй, сүлжээгүй болсон юм. Энэ нь Мобикомын дотоод сүлжээнд алдаа заасантай холбоотой болохыг 1800-2222 лавлах утасны мэдээллийн ажилтан тайлбарлажээ. Тус компанийн зүгээс техникийн гэмтлийг засч эхэлсэн байна.

Хэрвээ Таны утас 3G болон 4G сүлжээ дэмжиж буй бол 2G болгож шилжүүлбэл дуудлага хэвийн хийх боломжтой ажээ. 3G болон 4G сүлжээ орсон Мобикомын сүлжээтэй газар дээрх алдаа зааж буй гэнэ. Тиймээс Улаанбаатар хотын хэмжээнд төдийгүй орон нутгийн хэрэглэгчдийн утас ч ажиллахгүй байгаа гэсэн үг юм.

Хэрвээ Та “iPhone” утас барьдаг бол дараах зааврын дагуу 2G рүү шилжинэ үү. 

Settings – Cellular – Cellular Data Options – Voice – 2G

Хэрвээ Та “samsung” утас барьдаг бол дараах зааврын дагуу 2G рүү шилжинэ үү.

Settings – More settings – Mobile networks – Network mode – gsm only

Хэрвээ Та “iPhone” утас барьдаг бол дараах зааврын дагуу 2G рүү шилжинэ үү.

Тэгвэл энэ талаар Сошиалаар …

-Сүлжээгүй утас чамд зохино #unitel бариж болох бсийн хохино

 

-Мобикомын эрхэм хэрэглэгч та бүхнийг гар утасгүй 90-ээд оныг эргэн дурсахуй хөтөлбөрт хамруулж байна.
Амьд харилцааг эрхэмлэгч #МОБИКОМ #гэнээ

 

-Мобиг муулах та нарт зохино
Сольж болох байсын хохино гэнээ хаха

 

-Хүүшээ тэгээд нөгөө Ландны үнэтэй 9911 хүртэл ажиллахгүй байгаа гэсэн үгүү? i phone 7-той байгаад ч нэмэргүй юу? аахахахахаха гэнээ.

 

-ЭНЭ МОБИКОМ ДЭЭР УЛС ТӨР ОРЧИХЛОО ШҮҮ ХАХА

 

-За тэр МОБИКОМ ч яахав. Түрүүн утасаар яг ярьж байхад сүлжээ унсан тэгхээр нь би МОБИКОМ-ыг цаанаасаа гэж мэдээгүй болхоороо гэрийнхээ хэдэн өрөөний булан тохойд очоод энд тэнд сүлжээ хайгаад хөөрхий муу SAMSUNG утасаа хичнээн харааж, зодвоо утасаа хэлмэгдүүлсэнд уучлаарай..

 

-Мобиком баярын өдрүүдэд ачааллаа дийлкү гэдэгээ урьдчилж мэдрүүлэх шиг боллоо хаха

 

-ochigdop mobicomiin shine jil bolson bhaaa  :) )))))

 

-Mobicom 1 сарын 1-ээс эхлэн дугаарын хязгаарлалт хийнэ.

Дараахь тоогоор төгссөн хэрэглэгчид тус өдөр утсаараа ярихгүй. Даваа 1,6, Мягмар 2,7, Лхагва 3,8, Пүрэв 4,9, Баасан 5,0

МOBICOM #гэвэл_алваа_л_гэсийн

 

-Мобикомын хэрэглэгчид хэлж байна ” сүлжээ болохгүй байхаар нь гэрийнхэнтэйгээ юм ярьж үзлээ дажгүй хүмүүс байдаг юм байна шүү” #гэнэ ээ

 

-МОБИКОМ 20 жилийнхээ ойгоор сүлжээгээ түр таслан гэнэтийн бэлэг барьж Мобигүйгээр та нар юу юм бэ? гэж сануулав #гэнээ Mobicom


URL:

Нэр: зочин Огноо: 28 December 2016

Ажил жаахан алдууллаа… дахин бүү давтагдаг…

Сэтгэгдэл бичих