2016 оныг тааруухан үдэж буй зарим орон

38970025864718c1ca2d611. Ерөнхийлөгч Б.Обамагийн АНУ. Дэлхийн эдийн засгийн тэргүүлэх байр суурийг Хятадад алдав. Цэргийн нэг ч ялалт байгуулсангүй. Обамагийн нэр дэвшигч Х.Клинтон ялагдав. АНУ-ын өсгөж, өндийлгөсөн исламын террористууд дуулгавартай байхаа болив. Европын холбоо холбоотон байхыг хүсэхгүй байна. Холбоотон Их Британи ЕХ-ноос гарч байна. Анд нөхөр мэдэгдэхүйц цөөрөв.

2. П.Порошенкогийн Украин. Украинд хөрөнгө оруулаад нэмэргүй гэдгийг гол хандивлагчид болон энэ орны зарим удирдагч мэдэж авав. Оросын эсрэг жинхэнэ дайн дэгдээж чадахгүй. Багахан шиг хулгай хийхэд суралцсангүй. Хүн ам нутаг дэвсгэрийнхээ хамт энэ орноос зугадаж байна. Шинэ үндсэрхэг үзэл, шинэ нацизм газар авч байна.

3. Я.Качиньскийн Польш. ЕХ-той хийж буй хэрүүл маргаан гудамжны мөргөлдөөн болж хувирав. АНУ-ын шинэ засаг захиргаа Орос руу хийх аян дайнд Польшийг авахгүй. Эрх баригчдын Украины талаар баримтлаж буй бодлого дампуурав. Литвад Польш бууж өгөв. Хөршүүддээ мэдээллийн хяналт тавих гэсэн эрх баригчдын импещриалист санаархал хөрөнгө мөнгөгүйгээс гацав.

4. Ерөнхийлөгч Ф.Олландын Франц. “Charlie Hebdo” сэтгүүлийн удирдлагад байдаг үлбэгэр, тоглоомын гэлтэй дэглэм улс орны дотоод, гадаад нэг ч асуудлыг шийдсэнгүй. Гэхдээ радикал юмуу аядуу (үгүйдээ батлан хамгаалалтын талаар) үндсэрхэг үзэлтнүүдэд засгийн эрхэнд гарах дардан замыг тавьж өгөв. Францын гурван иргэн тутмын нэг нь үндсэрхэг үзэлтнүүдийг эсэргүүцэж байна.

5. Канцлер А.Меркелийн Герман. Польш, Украинд германы уламжлалт империализм дампуурснаас эхэлсэн хэд хэдэн бүтэлгүйтэл, цагаачлалын сүйрэл энэ орныг мэрж байна. Тийнхүү тус орон вирусийн халдвар авч, үүнийгээ хэзээ ч эмчилж чадахгүй болох нь.

6. Ерөнхийлөгч Н.Мадурогийн Венесуэл. Шадар хамтран зүтгэгчдийнхээ дундаас нүд аниж буй Уго Чавесын олж, залгамжлагчаа болгосон Мадуро сулхан, хуурамч, тааруухан удирдагч гэдгээ харуулав. Улс оронд ядуурал гаарч, иргэний мөргөлдөөн гарах дээрээ тулаад байна. Тийнхүү ийм нөхцөлд Латин Америкийн социализмын дүр төрх тун удахгүй булшлагдах болно.

7. Ерөнхийлөгч А.Лукашенкогийн Белорус. Улс орон украины маягийн улс төрийн Майдан, оросын маягийн Гайдарын эдийн засгийн шинэтгэлийн замд оржээ. Одоо угсаатны үндсэрхэг үзэл эрх баригчдын туг далбаа болж байна. Москвагийн эрх баригчид байдал цаашид хэрхэхийг яаж ч нуух гэж оролдлоо гэсэн хэтдээ Оростой сөргөлдөх магадлалтай.

8. Хуучин, шинэ эрх баригчдын үе дэх Болгар. Улс орон хүн ам зүйн болон эдийн засгийн талаар итгэл алдарч, Оросоос хөрөнгө авч болох дэд бүтцийн томхон төслүүдийг ЕХ хаажээ. Оросын эсрэг уран цэцэн үгээр явуулдаг тэмцэл нь одоогоор цорын ганц гүйлгээтэй бараа болж байна. Энэ бараагаа бариад лангууны ард зогсож байгаа 50 нас хүрээгүй эрх баригчид европын орнуудад хамгийн тааруу эрэлттэй байна.

9. Ерөнхийлөгч Р.Дутертегийн Филиппин. Тус орны эрх баригчид Хятадын өмнө бүрэн бууж өгчээ. Ингэхдээ АНУ-аас цэргийн холбоогоо таслаж, өөрийн газар нутгийг Хятадад өгнө. Эцсийн дүнд АНУ-ын оролцоотойгоор төрийн эргэлт хийж магадгүй бөгөөд үүнийг нь Хятад улс тоохгүй.

10. Туршилтын эрх баригчидтай Исланд. Саяхан “Эйяфьядлайокудль” галт уулын дэлбэрэлтэд “хагас муужирч”, Их Британийн санхүүгийн боолчлолын эсрэг олон нийтийн эргэлтээрээ дэлхийд алдаршсан энэ орон явж явж инээдмийн гэлтэй намуудыг засгийн эрхэнд гаргав. Гэвч эдгээр нам тогтвортой засаглал тогтоож чадахгүй. Боолчлолын эсрэг тэмцэл нь угтаа улс орны эсрэг тэмцэл болж мэднэ.

С.Инда

bataar.mn


URL:

Сэтгэгдэл бичих