СОГТУУРУУЛАХ УНДАА ХЭРЭГЛЭСЭН ҮЕДЭЭ МАШИН ЖОЛООДОХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛАВ

olloo_mn_1482988515_img6Замын цагдаагийн алба (ЗЦА)-ны бие бүрэлдэхүүн энэ сарын 28-нд гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 53 жолоочийг илрүүлэн саатуулж, гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлжээ.

Энэ өдөр Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 531 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 448 дуудлага бүртгэгдсэн байна.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсноор иргэд осол гаргаж өөрийн болон бусдын амь нас эрүүл мэндэд эрсдэл учруулдаг. Тиймээс иргэдийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг ЗЦА-наас анхааруулав.


URL:

Сэтгэгдэл бичих