Улс оронд минь ер нь юу л болоод байна даа!!!

6578

Нэг ийм үг байдаг. “Юмаа зарах нэг тэнэг байхад, түүнийг нь худалдан авах арван тэнэг байдаг гэж”.

Үүнтэй адил Хөгжлийн банкинд шалгалт хийсэн ажлын хэсгийнхний дүгнэлтийн хэсгээс уншихад энэ банкыг “Толгойгүй хүн”-ээр удирдуулчихаж.  Түүнийг тойроод баахан элээ хэрээ эргэлдээд нисэлдчихэж.

Хөгжлийн банк гэдэг нэр өөрөө энэ улсын хөгжлийн төлөө, банк  босгосон хөрөнгө нь өсөж үржиж үр ашигтайгаар эдийн засагт зориулагдах учиртай баймаар.

Хөгжлийн банк хоёр мянга орчим төсөл хөтөлбөрүүдийг 5.9 их наяд төгрөгөөр санхүүжүүлснээс 70% нь чанаргүй зээл болон хувирч байх юм, авто зам болон инженерийн дэд бүтцийн салбарт олгосон зээлийн 85 орчим хувь нь анх өгсөн гэрээний үнийн дүнгээс даруй 4-6000 дахин өссөн дүнтэйгээр санхүүжүүлэгдсэн зэрэг нь ой тойнд багтамгүй.

Нэг л жишээ дурдья. Дулааны 3-р цахилгаан станцын баруун хойд замаас урагшаа Яармагийн гүүр хүртэлх 1.5 км авто замын барилгын ажлыг гүйцэтгэсэн “Эрдэнэ зам” ХХК анх 112.9 сая төгрөгийн гэрээ байгуулсэн ч нэмэлтээр 6.7 тэрбум төгрөгийн санхүүжилт авч анхны үнийн дүнгээ 5993 хувь нэмэгдүүлсэн байна. Ингэснээр 1.5 км замын барилгын ажлыг 6.8 тэрбум төгрөгөөр хийжээ. Ийм тооцоо барьж ирээд санхүүжилт хүсч байхад тус банкны мэргэжилтнүүд болоод удирдлагууд нь нүдээ тас аниад, чихээ бөглөөд сууж байсан бололтой. Эсвэл хариуцсан ажилдаа хариуцлагатай хандах чадваргүй, мөнгө л кармаалж байвал юу ч хийхэд бэлэн, дарга, сайд, их хурлын гишүүд гэхээр л бурхан шиг шүтээд сүжрээд гүйгээд байдаг утсан хүүхэлдэйнүүдээр дүүрчихсэн юмуу.

Г.Өлзийдүүрэн захиралтай /99111715 утасны дугаартай/ “Эрдэнэ зам” ХХК . 1.5 КМ замыг ТИЙМ ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨӨР /6.8 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР/ гүйцэтгэхээсээ ИЧИЖ, АЙДАГГҮЙ юм байхдаа.

2012-2014 онд эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан “Фортуна” хочит Нямжавын Батбаяр, Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат тэргүүтэй хүмүүсийн “Чингис”, “Самурай” гээд гадаад зах зээлээс босгосон бондын мөнгөний олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн үйлдлүүдэд хэм хэмжээ, цадиг гэж алга.

Гэтэл жирийн иргэд бидэнд банк санхүүгийн байгууллагаас зээл авах хүсэлт тавихад хүссэн зээлээс минь хэд дахин бага хэмжээтэй зээлийг хэт  өндөр шалгуур, өндөр хүүтэйгээр арай гэж олгодог.

Улс оронд минь ер нь юу л болоод байна даа…

Монголын төр, эдийн засгийг атгаж байгаа энэ эрх мэдэлтнүүдийн зүрх сэтгэлд нь эх орон нь биш овилгогүй шунал нь буцалж, сав л хийвэл түмнээ хуурч, зав л гарвал хулгай хийх нь бүүр хэвийн үзэгдэл болох нь. Ер нь элдэв сүржин даржин нэртэй банк байгуулж, бонд гаргаад байдаг нь зохион байгуулалттайгаар мөнгө хувааж идэх гэсэн хэсэг бүлэг хүмүүсийн луйвар байдаг бололтой.

А.Бадамцэцэг


URL:

Нэр: zochin Огноо: 3 January 2017

portuun shorond

Сэтгэгдэл бичих