Энэ өдрийн зурхай /2007.01.03/

fb2b47fbea74bcf0originalӨнөөдөр аргын тооллын 2017 оны нэгдүгээр сарын 3. Мягмар гараг. Билгийн тооллын XVII  жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн өвлийн дунд цагаан хулгана сарын 5. Ангараг гараг. Найман цагаан мэнгэтэй, чөдөр одтой, цагаан бар өдөр.

Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага
: Нэр өнгө
Суудал: 
Мод

Өдрийн наран 8 цаг 40 минутад мандан, 17 цаг 12 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр гэмтнийг шийтгэх, сан тавиулах, угаал үйлдэх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Амгалан тайван байдал зонхилох өдөр. Эрүүл мэнддээ анхаарсан үйл ажиллагаа явуулахад сайн. Урлагын арга хэмжээнүүдэд оролцох , концерт үзэсгэлэн үзэх, театрт очиход таатай. Өдөр тутмын амьдралаасаа түр хөндийр. Мөн гэр бүл, үр хүүхдүүддээ гол анхаарлаа хандуул.

ҮХЭР (4/20-5/20)

Туйлдуулсан өдөр. Од эрхсийн нөлөөгөөр маш их ядарч, нойрмог байдалтай байна. Тархиа сайн амраа. Ажиллах эрч хүч буурна. Боломжтой ажил хэргийн уулзалтаа үдээс хойш хүртэл хойшлуулахад гэмгүй. Энэ нь таныг ямар нэг мартсан зүйлээ санах хугацааг ч өгөх болно. Амьдралынхаа сайхан үеийг санан дурсаж, өөрийгөө сэргээхийг хичээ.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Сарын эхээр ажил өрнүүн байна. Хариуцлагатай шийдвэр гаргаж, эрсдэлтэй алхам хийнэ. Төлөвлөгөөн дээрээ ажиллана. Өөрийгөө хайрладаг хүмүүсийг нь ивээнэ. Өөрийн давуу талуудыг бодит болгож хамт ажиллагсдынхаа хайрийг татна. Өөрийн сайн талуудаа улам тод болго. Өрсөлдөгчдөө ч хүлээн зөвшөөрөгдөж чадна.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Мэдрэмж чухал өдөр. Та угийн мэдрэмж өндөр ч байсан өнөөдөр танаас түүнийгээ амилуулахыг од эрхэс шаардаж байна. Та ойр дотны хүмүүстэйгээ эв найрамдалтай байгаарай. Ганц үгээр гамшиг тарьж болохыг мэдэр. Ойр дотны нэг хүн танаас юм хүлээж байна. Үйл ажиллагаагаа сайжруулахтай холбоотой шинэ санал хүлээн авах магадлалтай. Зөв мэдрэмжтэй шийд гаргавал эд хөрөнгө өсөн нэмэгдэх суурь тавигдана.


АРСЛАН (7/23-8/22)   

Хар хүч давамгайлсан өдөр. Ажил дээр санаа зөрөх асуудал олон гарна. Худал хуурмаг, дээрэм, түрэмгий үйлдлийн золиос болж болзошгүй тул нөхцөл байдлыг урьдчилан харж түүнээс гарах хувилбарыг сонго. Ганцаар орой үдэш яваад хэрэггүй. Муу хүмүүсээс зайлсхийж, зөвхөн шаардлагатай зүйлээ л хий. Эрч хүчээ хэрэгтэй зүйлдээ зарцуул. Зөн билэг чинь таны ажил хэргийн туслах байх болно.


ОХИН (8/23-9/22)

Та хувийн амьдралаа зохицуулах хэрэгтэй байна. Гэр бүлийн маргаан төвөгтэй болно. Хуучин нөхдүүд, танилуудтайгаа холбоогоо сэргээнэ.Утсаар санамсаргүй танил залгана. Олон хүнд та үгүйлэгдэх болно. Хүндрэлтэй байгаа ажил дээр өөрчлөлт гарч шинэ боломжууд нээгдэнэ. Зардлаа танах талаар нухацтай бод. Иймээс ихээхэн цагийг ажилдаа зарцуулна.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Шударга хөдөлмөрлөж, хичээж ажиллавал амжилт таныг хүлээж байна. Хууль зөрчсөн шийдвэр санхүүгийн ашиг авчрах ч хэн нэгний барьцаанд оруулах магадлал өндөр байна. Аливаа зүйлд яарах хэрэггүй. Найдвартай, ном ёсоор бүтэх тохиолдолд л хөдөл. Хэрэггүй зүйлд ажил түргэн бүтэх байсан ч зардал бүү гарга.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Хоорондын харилцаагаа сайжруулах өдөр. Танд тохиолдсон хайртай хүнтэйгээ зөрчилтэй асуудал нааштай шийдэгдэж, бүх юм сайхан болно. Санхүү, хөрөнгийн асуудалд болгоомжтой ханд. Та анхаарал хандуулж, халамж сайн тавивал хайртай хүнд чинь таалагдана. Хайр сэтгэлээ хоосон үгээр биш үйлдлээр илэрхийл.


НУМ (11/22-12/21)

Ажил хэрэгт итгэлцэл үүсч чадахгүй байх аюул байдаг. Ажлын дотоод нууцлал олон нийтийн хүртээл болох магадлалтай. Эд хөрөнгөтэй холбоотой гэрээнд гарын үсэг зурах гэж яарсны хэрэггүй. Үнэхээр үнэн таны талд бол өөрийгөө тууштай хамгаал.Муу нуухаар сайн илчил, буруутай бол буруугаа зас. Шийдвэрийг итгэлтэй ажилтануудтайгаа сайтар зөвлөж гарга.


МАТАР (12/22-1/19)

Сонголт хийх асуудлууд ажилд ч, амьдралд ч тулгарах өдөр. Дотны хүнтэйгээ сайн зөвлөлд. Гэхдээ далан булчирхайгаа бүү тооч. Та хамгийн гол шийдвэрийг өөрийнхөө төлөө өөрөө гарга. Залуучууд гэнэтийн учралд толгой эргэхээс болгоомжил. Ахмад эрэгтэйчүүд хувийн амьдралдаа туршлага, мэдрэмжээ ашиглаж чадвал сэтгэл хангалуун байх болно.


ХУМХ (1/20-2/18)

Эрүүл мэндээ анхаарах өдөр. Амин хувийнхаа тав тухад хэтэрхий анхаарснаас эргэн тойрныхондоо анхаарал тавихгүй байх вий. Бие муудаж, бусдын анхаарал халамжийг авах шаардлагатай болж мэднэ. Иймээс ойр дотныхон болон өөрийнхөө эрүүл мэндэд анхаар. Биеэ чагнан, сулрах хэрэггүй. Дархлаагаа сайжруулан биеийн хүчний дасгал хийх хэрэгтэй. Ажлын ачаалалаа зохицуулаарай.


ЗАГАС (2/19-3/20)

Хуурмаг өдөр. Чиний сайхан сэтгэл зүгээр л кино байсан мэт мэдрэмж төрж магадгүй. Та хов жив хөөцөлдөн хүмүүстэй дэмий үгсээр цаг нөгцөөнө. Ам халан гэм хоргүй ч худлаа бүү ярь. Учир нь таны бодлогогүй ярьж, сэтгэлээ түр тайвшруулсан үгс тун удахгүй таны эсрэг ашиглагдаж, танд дарамт авчирна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих