Хаан болох хүсэлтэй ВАН

51e3df1ecc3133f094bd554a8f113137С.Эрдэнэ намын дарга болж, Б.Жаргалсайхан Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хувилбар
Ардчилсан намд С.Эрдэнэ гэж нэгэн эрхэм байх. Олон нийт түүнийг “Баянголын Ван” гэж өргөмжилдөг. Нэрт нийтлэлч Баабар гуай “Баянгорхины далайн дээрэмчин” гэдэг л юм. Улс төрийн хүрээнд бол АН засгийн эрх барьсан 2012-2016 оны үед Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаар ажилласан, өдгөө есөн гишүүний бүрэлдэхүүнтэй УИХ дахь намын Бүлгийн дарга гэдгээр нь эчнээ танина. Харин тэр өөрөө АН-ын дараагийн дарга болж улс төрийн намтраа арвижуулах том амбийц тээж явна. Нэг үгээр хэлбэл, “Баянголын Ван” хэмээн өргөмжлүүлсэн С.Эрдэнэ албан тушаалын хэнээгээрээ АН-даа хаан болохоор хичээж яваа нь энэ.

Гзхдээ С.Эрдэнийг АН-ын даргад нэр дэвшихэд алга ташихаас илүүтэй “Арай ч үгүй байлгүй дээ” хэмээн хүлээж авах хүн жингийн туухайн дээр олон байсан гэхэд хилсдэхгүй. Учир нь, тэрбээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулж сургалтын төв барих эориулалттай газарт 13 давхар “Шонхор тауэр”-ийг сүндэрлүүлсэн нь олон нийтийн дургүйцлийг хүргэсээр өнөөдрийг хүрч буй. Мөн Засгийн газраа огцруулахад гол хөшүүрэг болсон “Шонхор” фракцт харьяалалтай түүнийг АН-аас хөөж, хариуцпага тооцох тухай яриа байсхийгээд өдөлдөг ч тэгсхийгээд намждаг нь нууц биш. Гэвч бүхэл бүтэн дүүргийг “өмчилсөн” гэгддэг С.Эрдэнэ барьцаа лавшруулж бүр АН хэмээх их айлыг халаасандаа оруулахаар шулуудаад байна. Ингзж тодотгох болсон нь ч шалтгаантай.

Учир нь, АН-ын даргын сунгааг ил тод, нээлттэйгээр явуулах тухай дарга, цэрэггүй хэлж буй зохион байгуулалт талаасаа С.Эрдэнэ бусад нэр дэвшигчээс хамаагүй давуу эрхтэй оролцож буйг энд тодотгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, С.Эрдэнийг АН-ын дарга болох эсэхийг гишүүд, дэмжигчид нь бус сонгууль зохион байгуулах хорооныхон шийдэж мэдэхээр харагдаж байна.

Жишээ нь, Намын даргын сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга Д.Үүрийнтуяаг дурдаж болно. Ван С.Эрдэнэ хаан болохыг хүсчээ. Харин энэ зорилгыг нь биелүүлэх аминых нь албат нь Д.Үүрийнтуяа байсан гэсэн үг.

С.Эрдэнэ гишүүний гарын хүн хэмээдэг түүнийг Ашигт малтмалын газрын даргын түр орлон гүйцэтгэгч албатай явснаар олон нийт мэднэ. Бүр тодруулбал, 2009-2012 онд С.Эрдэнийн бие төлөөлөгчөөр ажиллаж байсан тэрбээр АН сонгуульд ялснаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүн, Ашигт малтмалын газрын дарга зэрэг төрийн өндөр албан тушаалыг ээлж дараалан хашсан сүйхээтэй нэгэн. 2012 оны УИХ-ын сонгуульд жагсаалтын листний 28 нэр дэвшигчийн 25 дугаарт эрэмбэлэгдэж байв.

Үүнэс өмнөх түүхийг сөхвөл 2008 оны УИХ-ын сонгуулийн 25 дугаар тойрогт тухайн үед Нийгмийн даатгалын ерөнхий газар, нийслэлийн АН-ын даргаар ажиллаж байсан С.Эрдэнэ өрсөлдөж, ялалт байгуулан түр үнэмлэхээ авсан ч албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр шүүхээс ял ногдуулахад Д.Үүрийнтуяа мөн холбогдож байлаа. Ингэхдээ УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй хамтран Сэлэнгэ аймгийн Хөтөл суманд байдаг 45 сая төгрөгөөр үнэлэгдсэн иргэн Г.Ононгийн эзэмшлийн “Гэрэл” зочид буудлыг нийгмийн

В.Жаргалсайхан АН-ын гишүудэд ноолууран цамц тарааж “С.Эрдэнийг дэмжээрэи’ хэмээи сурталчилгаа хийж яваа аж.

даатгалын өрөнд 95 сая төгрөгөөр авсан, сонгуулийн дүнг будилаантуулсан хэрэгт холбогдуулан шүүхээс таван жил нэг сарын ял ногдуулснаар хэсэгтээ бидний нэрлэж заншсанаар “Ганц худаг”-т хоригдож байгаад суллагдсан билээ.

Ийнхүү сонгууль будилаантуулсан, саналын хайрцаг авч зугтаасан хэрэгт холбогдож Эрүүгийн хуулийн 150.3-т заасанчлан эд хөрөнгө завшсан гэсэн үндэслэлээр ял сонсож явсан Д.Үүрийнтуяа төрийн өндөр албан тушаалыг ээлж дараалан хашаад зогсохгүй өнөөдөр АН-ын даргын сонгуулийг зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга гэсэн хамгийн хариуцлагатай албыг хашиж явна. Жирийн гишүүд нь төрийн сонгууль будилаантуулдаг хүн, намын сунгааг булингартуулахад юухан байх вэ хэмээж байна. Хаалга үүдээ онгойлгохоос эхлээд Үндсэн дүрэм, үзэл баримтлалдаа шинэчлэл хийж, дарга, фракц дагасан бөөгнөрөлийг халах цаг болсон нь үнэн л юм бол тэрхүү алхмаа сонгууль зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнээ хэрхэн сонгохоос эхлэх учиртай баймаар.

Хачирхалтай нь, С.Эрдэнийн баруун гарын хүн болтлоо олон нийтэд танигдсан Д.Үүрийнтуяаг нарийн бичгийн даргаар томилсны цаана хэн нэгэн эрхэм, бүлэг фракцын томоохон ашиг сонирхол нуугдаж буйг харуулж байх шиг. Дээр дооргүй, дарга, цэрэггүй АН-ыг шинэчлэх цаг болсныг хэлэх болсон энэ үед Д.Үүрийнтуяаг намын даргын сонгуулийг зохион байгуулах хорооны нарийн бичгийн даргаар зүгээр ч нэг сонгоогүй, томилоогүй гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой. Харин ямар нэгэн захиалга биелүүлэх даалгавартайгаар зориуд томилсон гэх хардлага намын гишүүдийн дунд олон байна.

Шуудхан хэлэхэд “Шонхор” фракц АН-д нөлөөтэй байна. С.Эрдэнэ бяртай байна. Тэр Н.Алтанхуягийн Засгийн газраас Ч.Сайханбилэгийн танхимд үлдэж чадсан шигээ АН-ын даргын суудлыг авахаар ийн “бярдаж” байна. Эх сурвалжийн өгч буй мэдээллээр энэ удаагийн АН-ын даргын сунгаагаар С.Эрдэнэ намын дарга болбол БНН-ын дарга Б.Жаргалсайханыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр тохирсон бололтой. Эртнээс төлөвлөсөн энэхүү сценарийн гүйцэтгэгч нь сонгууль зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга Д.Үүрийнтуяа байж таарлаа. “Нэг удаа урвасан хүн хоёр дахиа урвах нь амархан” гэж үг бий. Үүн шиг сонгууль будилаантуулсан хэргээр шүүхээс ял дэнслүүлж явсан Д.Үүрийнтуяад АН-ын даргын сонгуулийг бусниулах нь алга урвуулах төдий л амархан байж таарна. БНН-ын дарга Б.Жаргалсайхан ч AH VI Их хуралд оролцсоныхоо дараа “Би АН-ын гишүүн. Гишүүнчлэлийнхээ эрхийг сэргээх асуудлыг ярих гэж байгаа. АН-ыг байгуулж болсон юм чинь намын дарга нь болоод энэ намыг орох оромжтой, оочих аягатай болгож болно. Энэ айлыг ажил хэрэгч, хариуцлагатай болгож болно. Тийм туршлага байна, надад. Тэрэнд татгалзаад байх юм алга. Хоёр намд харъяалалтай байсан ч яадаг юм” хэмээсэн нь хий хоосон хийрхэл биш байжээ.

Эсрэгээрээ АН-ын даргын сунгаанд С.Эрдэнийг дэмжиж оролцон, өөрөө Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших замаа засах байсан бололтой. Үүнийгээ ч илтгэсэн гэлтэй Б.Жаргалсайхан АН-ын гишүүдэд ноолууран цамц тарааж “С.Эрдэнийг дэмжээрэй” хэмээн сурталчилгаа хийж яваа аж. Эндээс харахад найман жилийн дараа Их хурлаа хуралдуулж, намын даргаа ҮЗХ-ноос бус анх удаагаа гишүүд, дэмжигчдээсээ тодруулах шийдвэр гаргасан нь хэсэг бүлэг хүний зохион байгуулсан улс төрийн шоу байсан бололтой. Гэхдээ Ардчилсан нам бол хэсэг бүлэг фракцын дэмжлэгтэйгээр хэн нэгнийг эрх мэдэлтэй болгож, дэглэдэг жүжгийн тайз биш ээ. АН-ын даргын сэнтий гэдэг хэн нэгнээр крандуулж суудаг албан тушаал бүр ч биш. Үүний ард жирийн гишүүд, дэмжигчид төдийгүй монголчуудын эрх ашиг хөндөгдөж явдаг учраас тэр.

 

С.ГАНДӨЛ “ҮНДЭСНИЙ ШУУДАН”


URL:

Нэр: z Огноо: 3 January 2017

ГОМО МӨНХӨӨ ГЭДЭГ ХҮН ЧИНЬ АНХ ТӨМӨР ЗАМД АМЬДАРЧ БАЙСАН ЮМ БАЙНА ТЭГЭЭД БАЙРАА ЗАРААД НҮҮЖ ОЧСОН ГАЗАР БОЛГОНДОО ЖООХОН ХӨВГҮҮДИЙГ ОРОЛДДОГ БУЗАР БУЛАЙ НӨХӨР БАЙДАГ ГЭНЭЭ

Сэтгэгдэл бичих