Амиа алдсан дөрвөн настай хүү энд амьдардаг байжээ

54e3a51d9b3d547f2a20ef5766711669Дөрөвхөн настай хүү хятад эрийн гарт амь насаа алдсан харамсалтай хэрэг энэ өдрүүдэд олныг цочирдуулаад байна. Нэг гэр бүлийн гурван гишүүнийг хүний санаанд оромгүй үйлдлээр харгислаж, хамгийн харамсалтай нь дөрөвхөн настай хүү энэ хэргийн золиос болж, амь насаа алдаад байгаа юм. Түүнчлэн харгис эрийн гарт өртсөн эмэгтэй ч мөн шархаа даалгүй амиа алдсан. Аймшигт энэ хэргийн мөрөөр дараах сурвалжлагийг бэлдлээ.

Л.Бат-Аюуш: Хятад эр манай хорооны түр оршин суугчдын нэг

Энэ хэрэг СХД-ийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйлдэгдсэнийг албаны эх сурвалжаас авсан юм. Эх сурвалжийн мэдээллийн мөрөөр тус хороог зорилоо. СХД-ийн 19 дүгээр хороо олны нэрлэдгээр 21 дүгээр хорооллын орчим байрладаг юм байна. Тодруулбал, “Содон” хорооллын замын эсрэг тал тус хорооны нутаг дэвсгэрт хамаардаг аж. Хорооны Засаг дарга Л.Бат-Аюушаас болсон хэрэг явдлын талаар тодруулав.

-Танай хороонд өнгөрөгч сарын 31-нд маш ноцтой хэрэг гарсан байна. Хорооны зүгээс энэ талаар ямар мэдээлэлтэй байна вэ?

-Ийм хэрэг гарсан нь үнэн. Гэхдээ одоогийн байдлаар хэргийн мэдээллийг бүрдүүлж байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Цагдаагийнхан угаасаа шалгаж байгаа.

-Хэргийг БНХАУ-ын иргэн үйлдсэн гэсэн. Танай хороонд оршин суудаг байсан уу. Сэжигтний талаар хорооны “Иргэний бүртгэл”-д ямар нэгэн мэдээлэл бий юу?

-Байгаа. Манай хороонд түр оршин суугч байсан юм билээ.

-Хохирогч эмэгтэй танай хорооных уу?

-Үгүй ээ. Манай хороонд бас л түр оршин суудаг хүн. Үндсэн хаяг нь СХД-ийн 26 дугаар хорооных.

-Хэргийг Хятад улсын иргэн үйлджээ. Ер нь танай хороонд хятадууд хэр олон оршин суудаг вэ?

-Байгаа байгаа. Манай хорооны “Иргэний бүртгэл”-д байгаа мэдээллээр гадаадын 32 иргэн түр оршин суудаг гэсэн тоо бий.

“Хэрэг үйлдэгдсэн байр энэ байна”

Хорооны Засаг дарга бидэнд дээрх мэдээллийг өгсөн юм. Харин хэрэг чухам аль байранд үйлдэгдсэн талаар баттай эх сурвалжаас дараах мэдээллийг авлаа. Энэ хэрэг СХД-ийн 19 дүгээр хорооны 8В байранд үйлдэгджээ. Ногоон алагтай, есөн давхар байрны нэгдүгээр орцны байранд аймшигт хэрэг гарчээ. Тус орцны жижүүрээс хэргийг лавлалаа.

-Энэ байранд хэдхэн хоногийн өмнө харамсалтай хэрэг гарчээ. Дөрвөн настай хүү амь насаа алдаж, хоёр ч хүнийг заазуурдсан хэргийг БНХАУ-ын иргэн үйлдсэн талаар та сонссон уу?

-Тийм хэрэг гарсныг өчигдөр л сонссон. Сураг сонсох нь ээ, энэ байрыг түрээслэн суудаг байсан гэнэ лээ.

-Хохирогч уу?

-Хоёр хүүхэдтэй эмэгтэй байсан юм биш үү. Тэр хятад нь ч гэсэн энэ байранд байр түрээслэдэг байсан гэж сонссон.

-Хэрэг гардаг өдөр та ажил дээрээ байгаагүй юу. Өөр танд ямар мэдээлэл байна?

-Тэр өдөр би байгаагүй. Хүмүүсийн амнаас л сонссоноо ярилаа. Өөр надад мэдэх юм алга.

 Хэргийг СХД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна

БНХАУ-ын иргэн дөрөвхөн настай хүүгийн аминд хүрч, хоёр ч хүнийг онц хэрцгий аргаар биед нь хүнд шарх учруулсан энэ хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байгаа юм. Хэргийн талаар СХД-ийн Цагдаагийн хэлтсийн эх сурвалжаас тодруулахад “Хэргийн мөрдөн байцаалт дуусаагүй байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болоогүй. Хохирогчийн ар гэрийнхний хувьд үнэхээр хүнд байдалд байгаа. Үүнээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх үнэхээр боломжгүй. Хэргийг нэгдүгээр хэлтэс дээр шалгаж байгаа. н.Гантулга байцаагч дээр энэ хэрэг байгаа” гэсэн юм.

Хэрэг үйлдсэн этгээдийг Хорих 461 дүгээр ангид саатуулжээ

Image result for хорих 461БНХАУ-ын иргэн Ө  согтуурсан үедээ хамтран амьдардаг Монгол Улсын иргэн Х гэх эмэгтэйг хүйтэн мэсээр гэмтээж, түүний хүү болох дөрвөн настай А-г заазуурдаж амь насанд нь хүрсэн. Мөн өөрийн дагавар хүү болох Монгол Улсын иргэн 13 настай Т-г гэмтээснийг ЦЕГ-аас албан ёсоор мэдээллээд байгаа юм.  Тэгвэл уг этгээдийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байгаа юм байна. Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.12-т зааснаар онц хэрцгий аргаар хүний амь насанд хүрсэн хэмээн эрүүгийн хэрэг үүсгэжээ. Уг заалтад 20-25 жилийн хорих ялаар шийтгэнэ хэмээн заасан байдаг аж.

С.Баяр

Эх сурвалж: Criminal.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих